СӨХ-ны эрх зүйн орчинг чангатгана
ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан
2015.06.02

СӨХ-ны эрх зүйн орчинг чангатгана

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн төлөө газарт Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гарагт боллоо.

Хэлэлцүүлэгт ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан тус газрын хэлтсийн дарга нар болон СӨХ-ны төлөөлөл, иргэд оролцсон юм. Тус газарт ирж буй нийт санал гомдлын 30 орчим хувь нь СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлт эзэлдэг байна.

Тиймээс орон сууцны тоо нэмэгдэж, СӨХ-дын эрх зүйн зохицуулалтын асуудалд доголдол гарч буйтай холбоотой хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан" гэж тус газрын дарга Т.Аюурсайхан онцолсон юм. Иргэдээс ирдэг гомдол саналын дийлэнх хувийг

• СӨХ-г байгуулахдаа оршин суугчдын саналыг авдаггүй.

•Оршин. Суугчдаас хураасан төлбөр мөнгөний зарцуулалт тодорхой бус

•Баярны гаднах тохижилт, цэвэрлэгээ хангалтгүй

•Оршин суугчдын хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр бусад байгууллагуудад өгдөг

•СӨХ-тэй холбоотой хууль тогтоомжид төрийн болон захиргааны байгууллагуудын эрх үүрэг тодорхойгүй зэрэг гомдол эзэлдэг байна. ШӨХТГ-ын зүгээс дээрх хууль бус, зохисгүй үйлдлүүдээс болж иргэдэд тулгарч байгаа энэ асуудлууд хууль эрх зүйн орчиндоо байна, эрх зүйн орчинд нь өөрчлөлт оруулахгүй бол иргэд хохирсоор байх болно гэж үзсэн  байна. Иймээс хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзэж байгаа аж. Хуулинд өөрчлөлт орсноор

•СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын  зөвлөл, гүйцэтгэх нар хууль зөрчвөл албан тушаалаас чөлөөлөх, хариуцлага тооцох, СӨХ-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэх,

•Орон сууцны байшингийн дундын   өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалал, үйлчилгээтэй холбогдох зардлын   хэмжээг хэрхэн тогтоох талаар нарийвчилсан зохицуулалт болон төрийн захиргааны төв байгууллага, дундын     өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалал, үйлчилгээтэй холбогдох үйл ажиллагаанд мөрдөх журам, үйлчилгээний үнэ, тарифыг тогтоох аргачлалыг тус тус баталдаг байхаар зохицуулжээ.

Мөн    хэлэлцүүлгийн үеэр хэлэлцэгдсэн асуудал, дэмжигдсэн саналуудыг хуулийн төсөлд дурдаж илүү боловсронгуй болгоход чухал нөлөөтэй гэж үзлээ.