Бүх зүйлийг хуулиар зохицуулна гэдэг нь асуудал
УИХ-ын чуулганаар Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэлэлцлээ.
2015.05.23

Бүх зүйлийг хуулиар зохицуулна гэдэг нь асуудал

УИХ-ын чуулганаар Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцуулав.

Энэхүү хуулийн төсөл нь хүүхэд хамгааллын зарчим, төрийн чиг үүргийг тодорхойлж, хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бий болгох, нийгэм, гэр бүлийн хүрээнд хүүхдийг аливаа хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, асран хамгаалах, харгалзан дэмжихтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэгджээ.

УИХ-ын гишүүн Г.Батхүү

Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засгийн байдал хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаагийн зэрэгцээ бага орлоготой иргэдийн амьжиргааны түвшин буурах, ажилгүйдэл, ядуурал, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд нэмэгдэж буйгаас хүүхэд зөрчил, гэмт хэргийн золиос болсоор байгаа юм.

УИХ-ын гишүүн Л.Болд

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг

Гишүүд бүтэн өнчин, тэнэмэл амьдралтай хүүхдийн асуудал, хүүхдийг хүмүүжүүлэх монгол уламжлалт аргын талаар энэхүү хэлэлцүүлгийн үеэр ярьж, баяр сууриа илэрхийлж байлаа. Ингээд төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.