Хүүхэд хамгааллийн тухай гишүүд юу хэлэв ?
Төрийн ордон
2015.05.22

Хүүхэд хамгааллийн тухай гишүүд юу хэлэв ?

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Хүүхдийн эрхийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв

Харин гишүүд хуулийн төслүүдтэй холбоотойгоор саналаа хэлэв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын гишүүн С.Одонтуяа

Тэрээр "Энэ хуулийг хэлэлцэхийг дэмжиж байгаа. Өнөөдөр хүүхдийн эрх хаана зөрчигдөж байна гэвэл гэр бүл салахад. Статистик мэдээг аваад харахад гэр бүл салалт маш өндөр байна. Гэр бүл салалтад нөлөөлж байгаа, гэр бүлийн үр хүүхдэдээ зарцуулж байгаа цагаас хамгийн их хумсалж байгаа зүйл бол төрийн байгууллага. Гэтэл өнөөдөр төрийн байгууллага хүмүүсийг амраахаа больсон. Ямар нэгэн уралдаан тэмцээн, сургалт нэрээр архидаж байна. Төрийн байгууллагын хүн төрийн ажлаа хийдэг байх ёстой. Төр өнөөдөр үлгэрлэх, дэмжих ёстой байтал гэр бүлдээ зарцуулах цагаа төрд зарцуулж байна" гэв.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь

Тэрээр "Эцэг эхийн хариуцлагыг нэлээд өндөр тавьж шийдэх ёстой юм болов уу гэж харж байна. Хүүхэдтэй зүй бус харилцах, аливаа хэлбэрийн мөлжлөгт өртөх, хүүхдийн эрхийг хүндэтгэн дээдэлнэ гэсэн тунхгийн шинжтэй зүйл олон байна.

Бага насны хүүхдээ олон нийтэд хүргэж өгөх авах, зарим болон бүрэн чадамжтай хүнд үлдээхгүй байх гэдгийг юу гэж ойлгох вэ.

Ишиг, хургыг бага, дунд хөрвө гээд ялгана. Ишиг хургаа харгалзагчгүйгээр явуулдаг малчин өрх байдаггүй. Гэтэл хүүхдээ бид ямар нөхцөлд үлдээдэг билээ. Тэр бүү хэл насанд хүрээгүй хүүхдээр архи, тамхи авхуулж байгаа эцэг, эх байна.

Алийн болгон ийм нөхцөл байдалд хүрэх болоогүй гэж бөөрөнхийлсөн хууль гаргаж болохгүй. Тэр бүү хэл насанд хүрээгүй хүүхэдтэйгээ томчууд нэг өрөөнд байх ёсгүй гэсэн хууль гадаадад байдаг. Үүнийг хүртэл тусгах ёстой" гэвэ