2023.10.20
Д.Сарангэрэл: Энэ хуульд ямар тодорхой өөрчлөлт орж, ямар үр дүн гарах вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.20/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2023 оны 10 дугаар 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд хариуллаа.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
Хүүхэд хамгааллын хууль хүүхдийн амиар цочроо авч шуурхай байдлаар орж ирлээ. 2020 оноос эхлэн Б.Баярсайхан, С.Одонтуяа зэрэг УИХ-ын эмэгтэй гишүүд энэ хуулийг гаргах гэж нэлээн хөөцөлдсөн. Энэ хуульд ямар тодорхой өөрчлөлт орж, ямар ямар өөрчлөлт гарах талаар тооцоо судалгаа бий юу. Үр дүн гарах өмнө нь байгаагүй ямар заалтууд орсон бэ. Ерөнхий зүйл ярихгүй тодорхой байх хэрэгтэй. Эцэг, эхийн хариуцлагагүй байдал гээд их шүүмжлэл байна. Өдөржингөө ажил төрөлтэй хүмүүс, хүүхдийнхээ хойноос хөөцөлдөх төвөгтэй.
Бусад орны жишгийг харахад ээж, аавуудад тусалдаг юм байна.Н.Учрал сайд яаралтайгаар хүүхдээ хаана байгааг хянаж болох цахим аплейкешн нэвтрүүлснээ хэлж байна. Тухайлбал хүүхэд хүчирхийлсэн хүний зургийг ил нийтэлнэ гэж ярьсан хаана нь орох вэ. Ерөнхий сайд камержуулах асуудлыг шийдэх талаас нь ярьж эмэгтэй гишүүд Хууль зүйн сайдын багцад энэ талаарх төсөв оруулж өгсөн. Засгийн газарт төсөв ярихад ХНХ, ХЗДХ-ийн сайд нар үүнийг анхаараарай. Аливаа хууль гарах үр дүнгээ харж боловсруулдаг. Энэ талаарх тодорхой мэдээлэл авъя.
Түүний асултад ажлын хэсгийн гишүүд болон ХНХ-ын сайд Х.Булгантуяа хариуллаа.
НҮБ-аас 2020 онд энэ хууль дээр үнэлэлт дүгнэлт өгөөд бүтэц тодорхой болгож, санхүүжилтийг шийдэх асуудал тулгарсан. Хүүхэд хамгаалал газар нутгийн засаг захиргааны бүтцийн дагуу явагддаг. Гэтэл 400 гаруй хүн амтай дүүрэг үүнээс олон хүнтэй аймаг ч адил байна. Хүүхэд хамгааллын улсын байцаагч кейстэй уялдуулан Засгийн газар гурван жил тутамд шинээр тодорхойлохоор болсон. Хүүхэд хамгааллын хувийн хэрэгтэй болно. Хүүхэд шилжилт хөдөлгөөнд ороход үүнээс мэдээлэл авч байх юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn