Хугацаандаа татвараа төлөөгүй бол өдөр бүр торгох юм байна
2015.05.22

Хугацаандаа татвараа төлөөгүй бол өдөр бүр торгох юм байна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор энэ жилээс автотээврийн хэрэгслийн албан татвар төлөх, хураах ажлыг шинэ системээр явуулах болсон.

Тодруулбал, жил бүрийн зургадугаар сарын 1-ний дотор автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын хураамж, зайг ашигласны татвар, төлбөр хураах ажлыг мөрддөг байсныг өөрчлөн тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор тухайн оны зургадугаар сарын 1-ний дотор багтаан зохион байгуулахаар журамласан юм.

Энэ дагуу бол нэг болон зургаагаар төгссөн улсын дугаартай машин нэгдүгээр сард татвараа төлөх ёстой. Ингээд хоёр, долоо нь хоёрдугаар сард, гурав, найм нь гуравдугаар сард, дөрөв, ес нь дөрөвдүгээр сард, тав болоод тэгээр төгссөн нь тавдугаар буюу энэ сард татвараа төлнө. Уг ажлын талаар иргэдээс сэтгэгдлийг нь сонсоход “Өмнө нь татвар төлөх хугацааг дөхүүлээд оношлогооны цэг, банкуудад дараалал үүсгэдэг байсан бол сар сард сүүлийн .дугааруудаар салж байгаа нь ачааллыг тарааж жигдэлсэн алхам боллоо" гэлцэж байв.

НИТХ- ын Тэргүүлэгчдийн шийдвэр өнгөрсөн нэгдүгээр сарын 26-ны өдөр гарсан бөгөөд нийслэлийн Засаг даргын хоёрдугаар сарын 17-ны захирамжаар баталсан болохоор нэг, болон зургаагаар төгссөн автомашинууд зургадугаар сарын 1 -ны дотор бүртгүүлэхэд болох аж. Харин ирэх жилээс заасан сард татвараа төлөөгүй бол торгуулийн арга хэмжээг Замын цагдаагийн газрынхан авч ажиллах юм байна.

Нийслэлд өнөө жил хоёр дугуйтай мотоцикл 2-3 мянган төгрөг, гурван дугуйтай бол 3-4.5 мянган төгрөг төлөх юм байна. Харин суудлын автомашины хувьд цилиндрийн багтаамжаас шалтгаалан 14-33 мянган төгрөгийн татвар төлөх аж. Түүнчлэн 15 хүртэл суудалтай микроавтобус зэрэг машин 28-42 мянга, автобус 40-60 мянган төгрөг төлөх юм.

Ачааны автомашины хувьд даацаасаа шалтгаалах юм байна. Тодруулбал, нэг хүртэл тонны даацтай нь 20-37.5 мянган төгрөг бөгөөд даацын хэмжээ өндөрсөх хэрээр өссөөр 90-100 тонны даацтай нь 420-660 бол 100- пас дээш тонны даацтай автомашин 440-720 мянган төгрөг татварт төлөх ёстой юм. Нэг зүйлийг сануулахад Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал “Дөрөв болон тавдугаар сард төлөх ёстой бол өмнө нь буюу гуравдугаар сард ч татвараа төлөх бүрэн боломжтой.

Мөн журмын 3.6 болон 3.7 заалтад зааснаар нийслэлд бүртгэлтэй, хөдөө орон нутагт уул уурхайд ажиллаж байгаа том оврын ачааны авто машинууд албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг нийслэлийн татварын холбогдох дансанд төлнө. Авто- тээврийн хэрэгслийн эзэмшигч этгээд нь тухайн онд импортоор оруулж ирсэн тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ үлдсэн хугацаанд ногдох татвар төлбөрийг төлсөн байна" гэж байсныг санахад илүүдэхгүй.

Өнөөдрийн байдлаар автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах 14 цэг ажиллаж байгаа юм байна. Дэлгэрүүлбэл, Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн газар Баянзүрх дүүргийн авто'вокзалын ард“Таван ган” трейд ХХК-ийн байранд, Баянгол дүүргийн хяналт үзлэг оношлогооны байр XX хороондоо байрлах “Хөсөг трейд” ХХК-ийн хашаанд байрлаж байгаа. Түүнчлэн Баянзүрх дүүргийн хувьд VIII хороондоо байрлах Чулуун овоо Авто вокзалийн байранд бол Сонгинхайрхан дүүрэг XX хороондоо байрлах “Автобус II” ХК-ийн хойд талд цэгээ гаргажээ.

Харин Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс Сүхбаатар дүүрэг II хороо АСА циркийн өргөтгөлийн байранд байгаа бол Хан-Уул дүүргийн тат- варын хэлтэс III хороо ЗДТГ- ын хажууд байрлаж байгаа аж. Баянгол дүүргийн хувьд I хорооны татварын хэлтсийн байр буюу хуучнаар Хотын гаалийн байранд байгаа юм байна. Баянзүрх дүүрэг XIII хороо ЗДТГ-ын зүүн талд татварын хэлтсийн байранд, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс XVIII хороо Геологийн төв лабораторийн ард татварын хэлтсийн байрандаа байгаа аж.

Чингэлтэй дүүрэг IV хороо Ж.Самбуугийн гудамж ЗДТГ- ын байр “Нэг цонхны үйлчилгээний танхимд байгаа бол Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс Чингэлтэй дүүргийн IV хороо буюу Сангийн яамны баруун талд “Тод таур” цамхагийн байранд байгаа юм байна. Тэгвэл Налайх, Багануур дүүргүүдийн цэгийн хувьд Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээнийхээ байранд байгаа бол Багахангай дүүргийн татварын хэлтэс Засаг даргын Тамгын газрын- хаа байранд байрлаж байгаа гэнэ.

Нийслэлийн Татварын газрын Тээврийн татварын хэлтсийн дарга М.Шижирбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараас энэ жил ямар хэмжээний хөрөнгө төвлөрүүлэх вэ. Үүнээс цугласан мөнгийг юунд зарцуулдаг бол?

Хотод байгаа замыг засах хөрөнгийг л бид жил бүр бүрдүүлдэг. Одоо хуучнаа бодоход зам ямар сайхан болсон байгаа. Тээврийн хэрэгсэл ч ихээр нэмэгдэжбайна. Тэр хэрээр татвараас орж байгаа хөрөнгө бол жил ирэх тусам нэмэгдэж байгаа.

Хэдэн жилийн өмнө бидэнд тавьдаг төлөвлөгөө анх зургаан тэрбум төгрөг байсан бол-дараа жил нь найм гэх мэтээр нэмэгдээд яваад байсан. Өнгөрсөн жил 16 тэрбум байсан бол энэ жил 22.5 тэрбум ‘гөгрөгийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ орж байгаа мөнгийг замаа сайжруулахад хэрэглэдэг.

-Татварыг хичнээн тээврийн хэрэгслээс авахаар байна?

Хотын хэмжээнд 475 мянга орчим машин байдаг гэсэн тоо бий. Үүнээс 300 мянга орчим нь яг иргэд унаж ашигладаг машин байдаг. Бусдыг нь иргэд Орос, Хятад руу унаж гараад зарчихсан байдаг л даа. Гэтэл өнөө машины улсын дугаар нь бүртгэлтэй хэрэглэж байсан хүнийхээ нэр дээр байгаад л байна. Тэгэхээр хуулийн дагуу тухайн машин ноймор бүртгэлтэй, нэг иргэний нэр дээр байгаа бол татварыг жил бүр ногдуулна. Тэр хүн энэ жил унасан, унаагүй хамаагүй.

Хуулинд ашигласан эсэхээс үл хамааран татвар ногдуулна гээд яг энэ үг хэллэгээр заачихсан байдаг. Тиймээс бидэнд 475 мянган автомашины төлөх ёстой ногдлоор төлөвлөгөө өгдөг. Харин бид 300 мянган машинаас татвар авсан мөртлөө төлөвлөгөөгөө биелүүлчихдэг. Өнгөрсөн жилийн татвараа төлөөгүй бол нөхөж авах хууль тогтоомжтой. Тэгэхээр бид нөхөж авч байж төлөвлөгөөгөө биелүүлж байгаа юм.

-Иргэдээс унаж ашиглаагүй болоод зарсан машины татварыг авахад ямар тайлбар хэлдэг вэ?

Өнөө 175 мянга маань улсын бүртгэлээс хасуулах ёстой. Иргэд ирээд “2013 онд энэ чинь мөргөлдөөд бүр эвдрээд төмрөнд тушаачихсан” гэдэг. Улсын бүртгэлээс хасуулаад татвар төлөх үүргээ дуусгавар болгохгүй бол өрөнд ороод яваад байна шүү дээ гэхээр “Би гурван жилийн өрөнд орчихлоо.

Энэ жилийнхийгээ тушаагаад хасуулчихаж болох уу” гэдэг. Тэгэхээр хууль хэрэгжүүлэгч байгууллага за гэж хэлж болохгүй. Иймээс тухайн хүн дахиад л торгоно. Дахиад ч торгож болно шүү дээ. Удаа дараа торгуулсаныхаа дараа төлөх үү, наана нь төлөх үү гэдэг нь эдийн засгийн талаас бодууштай зүйл.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолыг хотын дарга хоёрдугаар сард баталсан. Тэгэхээр нэгдүгээр сарын машинууд нь төлж амжаагүй байгаа. Тиймээс энэ жилийн хувьд ингэнэ шүү гэдгийг ойлгуулж, хэвшүүлээд харин зургадугаар сарын 1-нээс хойш татвараа төлөөгүй бол хуулийн дагуу торгууль ногдуулах юм. Харин 2016 онд бол нэг сард төлөх ёстой нэг дугаартай машин хоёрдугаар сард төлөөгүй явж байх юм бол торгоно.

-Татварын хувь, хэмжээ нэмэгдсэн үү?

Татвар нэмэгдээгүй. Зарим иргэд яагаад нэмэгдсэн юм бэ гээд асуудаг. Үүний учир нь түрүү жилийн тавдугаар сард орж ирсэн машин орж ирсэнээс хойш долоон сарын татвар л төлдөг юм. Тэгэхээр иргэд “Би өнгөрсөн жил бага татвар төлсөн энэ жил яагаад нэмэгдчихсэн юм” гээд бухимдах явдал гардаг гэсэн үг. Энэ нь дараагийн жилээс 12 сараар нь авч байгаатай холбоотой. Энэ мэтчилэнгийн иргэдийн дунд буруу ойлголт байдаг.