2015.05.19
Журмаа эргэн харах шаардлагатай гэж үзэв
Дотор нь унтаж байсан хүүхдийг харалгүй ачсан мөн ачиж тээвэрлэхдээ машиныг нь зурж гэмтээдэг урьдчилан сануулахгүйгээр ачиж зөөвөрлөхөө түрүүнд тавьдаг гээд авто машин ачиж журамлах ажил хэрэгжиж эхэлснээс хойш хэл ам дагуулах болсон.
Мөн шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас машин ачих зөөвөрлөх журмын заалтыг хууль зөрчсөн, торгуулийн хэмжээ өндөр гэж үзсэн нь нилээд олон эсэргүүцэлтэй тулгараад байгаа.Тиймээс журмаа эргэн харж шинэчлэх шаардлагатай гэдгийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид үзжээ.