Монголын Авто замчдын холбоо
2015.05.06
Зөвлөх, мэргэшсэн инженерүүд гэрчилгээгээ гардан авлаа
Авто зам, гүүрийн зөвлөх болон мэргэшсэн инженерүүд Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 04-р сарын 08-ны өдрийн 114-р тушаалаар Монгол улсын "Зөвлөх инженер","Тэргүүлэх төсөвчин, "Мэргэшсэн инженер", "Мэргэшсэн төсөвчин"-ий зэргийн гэрчилгээ, тамгаа гардан авлаа.
Гэрчилгээ, тамгыг Зам тээврийн яамны авто замын тээврийн бодолгын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга бөгөөд салбарын мэргэжилтгий мэргэжлийн зэрэг олгох зөвлөлийн дарга Д.Доржханд, МАЗХ-ны ерөнхийлөгч Т.Бямбаа, МАЗХ-ны гүйцэтгэх захирал А.Уранчимэг, ЗТЯ-ны ахлах мэргэжилтэн Д.Загдраднаа, ЗТЯ-ны төрийн захиргаа удирдлага, хууль эрх зүйн газрын сургалт хариуцсан мэргэжилтэн П.Насанжаргал нар гардууллаа.
Зэргээ сунгасан болон шинээр зэрэг авсан нийт инженерүүддээ амжилт хүсье.