Машинаа ачуулж байсан бол мөнгөө эргүүлж авч болно гэв
ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан
2015.05.20

Машинаа ачуулж байсан бол мөнгөө эргүүлж авч болно гэв

Автомашин зөөж шилжүүлэх төлбөрийг хууль бусаар буюу 70-80 мянган төгрөгөөр тогтоосон, дугуй түгжих журам нь хуульд зааснаас өөрөөр зохицуулалт хийгдсэн гэдгийг ШӨХТГ-аас мэдэгдээд байгаа. Тэгвэл тус байгууллага зарим төрийн бус байгууллагуудтай хамтран иргэдийн хохирлыг барагдуулахаар болжээ. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханаас тодрууллаа.

-Автомашинаа ачуулж бай­сан иргэд торгуулийн мөнгөө буцаан авах бо­ломжтой болж байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?

Хууль бус шийдвэрийн дагуу торгууль төлсөн иргэд мөнгөө буцаан авах боломжтой болж байгаа юм. Энэхүү ажлын хүрээнд иргэдэд стратегийн өмгөөлөл үзүүлдэг төрийн бус байгууллагуудтай хамтран ажил­лахаар болж байна. Тод­руулбал, “Шударга төрийн төлөө” ТББ-ын тэргүүн Н.Чадраа­бал, Монголын хуу­льч эмэгтэйчүүдийн холбоо­ны тэргүүн Б.Долгор нартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг санамж бичгийн хүрээнд Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуй эрхлэгчдийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэдэд учирсан хохирлыг нөхөн тө­лүү­лэх асуудлыг шүүхээр шийд­вэрлүүлэх ажлууд хийг­дэнэ. Хууль бус шийд­вэрээр зориулалтын чирэгч авто­машин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн болон дугуй түгжсэний улмаас хохирсон иргэдэд стратегийн өмгөөлөл үзүүлэх, нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах, хохирлыг барагдуулах ажлыг зохион байгуулах юм.

-Өнгөрсөн хугацаанд хэчнээн жолоочийг хууль бусаар торгуулсан гэж үзэж байгаа вэ?

Манайхаас хийсэн шал­гал­таар 2013-2014 онд 9230 жолоочийг 70-80 мянган төг­рөгөөр хууль бусаар торгож нийтдээ 647 сая, 11700 иргэний ав­то­машины дугуйг түгжиж 234 сая төгрөгийг хууль бусаар ол­сон болохыг тогтоосон. Ийн­хүү төрийн бус байгууллагуудтай хамтран ажилласанаар иргэдэд стратегийн өмгөөллийг үзүүлэх боломжтой болж байна.

-Хэднийг хүртэл торгуулсан иргэд мөнгөө буцаан авах боломжтой вэ?

2014 оны арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд торгуулсан бол өргөдөл гаргах хэрэгтэй. Харин үүнээс хойшхи хугацаанд буюу ЦЕГ-ын даргын тушаалаар батлагдсан 55 мянган төгрөгөөр торгуулсан иргэд бол хуулийн дагуу торгуулж байна гэж ойлгож болох юм. 

-Хууль бусаар торгуулсан гэх иргэд хаана хандах вэ. Ямар материал бүрдүүлж ирэх ёстой вэ?

2013-2014 онд автомашинаа ачуулахдаа хууль бусаар тог­тоосон торгууль төлсөн, мөн өнөөдрийг хүртэл авто­машиныхаа дугуйг түгжүүлж хууль бусаар торгуулсан иргэд ШӨХТГ-т хандаж, эрхээ хамгаалуулах боломжтой.

-Иргэдэд учруулсан гэх хохирлыг аль байгууллага төлөх вэ?

Шүүхээс энэ асуудлыг шийдэх болов уу.