Л.Гантөмөр урлагийнхныг баярлуулав
“Мөнгөн мод” ёслолын арга хэмжээ
2015.05.15

Л.Гантөмөр урлагийнхныг баярлуулав

Урлагийн шилгүүдийг шагнадаг “Мөнгөн мод” ёслолын арга хэмжээ өнөөдөр болсон. Шилдэгийн шилдэг уран бүтээлчдэдээ БСШУ-ны сайд  дурсгалын цом, мөн гурван сая төгрөгийн шагнал гардуулсан байна.

Шилдэг найруулагчаар Төрийн соёрхолт, МУГЖ, найруулагч Д.Сосорбарам, Н.Жанцанноров нар шалгарсан бол УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан “Шилдэг бүжигчин”-ээр “Түмэн эх” чуулгын бүжигчин Т.Содгэрэл, “Шилдэг дуучин”-аар ЦДБЭЧ-ын дуучин Ч.Бадрал, “Шилдэг хөгжимчин”-өөр “Домог” хамтлагийн морин хуурч Д.Шинэцог-Гени, “Шилдэг зураач”-аар Н.Батжаргал, “Шилдэг өв тээгч”-ээр Урианхайн алдарт туульч А.Балдандорж нар шалгарчээ. Тэдэнд  өгсөн шагналыг уран бүтээлчид нүдээ олсон шагнал боллоо хэмээн үнэлж байгаа гэнэ.

Урлагийнханд тэр болгон шагнал, дэмжлэг  үзүүлээд байдаггүй.  Л.Гантөмөр сайд болсноос хойш мөөг шиг олширсон СТА цол татарсан. Үүнээсээ болж шагналд харамч нэр зүүсэн.  Гэхдээ Л.Гантөмөрийг бас чиг “нарийндаа хатсан” нөхөр биш, ямар ч байсан нүдээ олсон шагнал өгчихдөг юм байна гэж урлагийнхан магтаж байгаа гэнэ шүү.  Хоёрын хооронд СТА энэ тэр зүүлгэж байснаас ингээд мөнгө төгрөгөөр урлагт зүтгэж яваа хүмүүсээ шагнаад байвал бас учиртай шүү дээ.