Шадар сайд М.Энхболд урд хөршид ажиллаж байна
Монгол Улсын Шадар сайд М.Энхболд
2011.09.06

Шадар сайд М.Энхболд урд хөршид ажиллаж байна

БНХАУ-ын Жилинь мужийн Чанчунь хотноо энэ оны 9 дүгээр сарын 6 наас 11-ны өдрүүдэд болох “Зүүн Хойд Азийн Худалдаа, хөрөнгө оруулалтын 7 дахь удаагийн үзэсгэлэн яармаг”-т оролцохоор Шадар сайд М.Энхболдоор ахлуулсан Монголын талын төлөөлөгчид өчигдөр эх орноосоо мордсон байна.
“Зүүн Хойд Азийн Худалдаа, хөрөнгө оруулалтын 7 дахь удаагийн үзэсгэлэн” нь БНХАУ болон Зүүн Хойд Азийн бусад орны хооронд урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий бүс нутгийн хэмжээний олон улсын чанартай үзэсгэлэн юм.
Уг үзэсгэлэнд өмнөх жилүүдийн адил Монгол, ОХУ, БНАСАУ, Япон, БНСУ, БНХАУ гэсэн 6 орон оролцож өөрийн орны хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн боломж болон хөрөнгө оруулалт эрэлхийлсэн төслүүдийг танилцуулах, бизнес эрхлэгчдэд харилцаа холбоо тогтоох боломжуудыг өргөнөөр олгодог.
“Монголын бизнес өдөр” арга хэмжээ 9 дүгээр сарын 6 ны өдөр Чанчунь хотын олон улсын үзэсгэлэн яармагийн төвд болно.
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн оролцож байгаа Шадар сайд М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид уг үзэсгэлэн яармагт оролцохоос гадна БНХАУ-ын Төрийн зөвлөлийн болон Жилинь мужийн удирдлагуудтай тус тус албан уулзалт хийх юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.