Америк хэнд өртэй вэ?
АНУ манай хойд хөрш ОХУ-д ч өртэй, тодруулбал 106.2 тэрбум доллар.
АНУ төрийн сан хөмрөгийн үнэт цаасны дуудлага худалдааг 3 сар тутамд явуулдаг. Төрийн сан хөмрөг энэ хугацаанд хуучин өрийг төлөхөд хичнээн мөнгө хэрэгтэй болон өсөн нэмэгдэж байгаа зардлыг дарахад хичнээнийг зарцуулах шаардлагатайг тооцоолж амжина. Худалдан авагч орнууд дуудлага худалдаан дээр бооцоо тавих боломжтой. Ингэснээр худалдан авагч орнууд онцгой хүү авах боломжтой эсвэл ялсан бусад улсуудын хүүгийн дунджаар өрсөлдөөнгүй авах өргөдөл гаргаж болно.
Чухам энэ системийн ачаар АНУ дампуурчихгүй байгаад байдаг. Гэхдээ АНУ хэр удаан хугацааны турш өр зээл тавин амьдрах нь эдийн засагчдын сонирхлыг татаж байна. Үүний зэрэгцээ нөхцөл байдал АНУ-д сөргөөр өөрчлөгдсөөр байна. Хятад улс АНУ-ын богино хугацааны өрийн бичгийн нөөцөө 97%-иар бууруулжээ. 2009 оны 5-р сард Хятад улс нь 210.4 тэрбум долларын АНУ-ын Засгийн газрын богино хугацааны үнэт цаасыг эзэмшиж байсан бол 2011 оны 3-р сард 5.69 тэрбум доллар болгон багасгажээ. Хятадууд өнгөрсөн оны 11-р сараас эхлэн олон сарын турш энэ үйл ажиллагааг явуулсаар ирсэн байна. Энэ байдал удаан хугацааны үнэт цаасны хувьд ч ажиглагдсан бөгөөд Хятад улс өнгөрсөн оны 10-р сар гэхэд 1.17 триллион долларын удаан хугацааны өрийн бичгийн нөөцтэй болжээ. Үүн дээр дэлхийн бусад орнууд ч Америкийн богино ба урт хугацааны үнэт цаасыг эзэмшдэгийг мартаж болохгүй. Нэмж өгүүлэхэд богино хугацааны үнэт цаас нь 1 жил ба түүнээс бага, харин удаан хугацааных нь 2-оос дээш буюу 30 хүртэл жилийнх байдаг.
АНУ-ын төрийн сан хөмрөг 2012 оны 3-р сарын сүүл гэхэд 1.7 триллион долларын богино хугацааны өрийн бичгээ /2011 оны 3-р сарын байдлаар үүссэн/ бүгдийг буцаан худалдаж авах ёстой. Үүний зэрэгцээ Америкийн өрд хөрөнгө оруулах шинэ болон хуучин худалдан авагчдыг олох хэрэгтэй болж байна. Гэтэл хятадууд богино хугацааны өрийг нэмж авахаа больсон бололтой. Дашрамд сонордуулахад богино хугацааны үнэт цаасууд бага хүүтэй бол удаан хугацааны үнэт цаасууд нь инфляциас болж өртгөө алдах өндөр эрсдэлтэй. Тэгэхээр хэрэв 1.7 триллион долларын богино хугацааны өрийн бичгийг /2011 оны 3–р сарын байдлаар үүссэн/ удаан хугацааных болгон шилжүүлбэл АНУ-ын Засгийн газар үндэсний өрийнхөө төлөө жилд улам их хүү төлөх болно.
АНУ-ЫНӨРИЙГЭЗЭМШДЭГХАМГИЙНТОМ 10 УЛС
АНУ-ынЭдийнзасгийнанализынтовчоотусулсынөрийнхичнээнхувийгдэлхийнальулсэзэмшдэгталаархдараахмэдээллийггаргажээ.
- Эх газрын Хятад 20.4%
- Япон 20.2%
- Их Британи 12.4%
- Нефть экспортлогч орнууд 5%
- Бразил 4.1%
- Карибын банкуудын төв 3.6%
- Хонконг 3.2
- Канад 3.1%
- Тайвань 3.0%
- ОХУ 2.4 %