Солонгос иргэд хүүхдүүдэд тусламж үзүүллээ
Үүний хүрээнд манай улсад ажиллаж амьдардаг Солонгос иргэдийн нийгэмлэгээс өнөөдөр тэнэмэл хүүхдүүдэд тусламжийн гараа сунгалаа.
Тусламж гардуулах арга хэмжээнд НХХ-ийн сайдын зөвлөх Г.Адъяа, тус аямны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Энхтуяа болон Солонгос иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Хо Сон Жуг нарын албаны хүмүүс оролцлоо.
Нийслэлийн хэмжээнд 100 гаруй хүүхэд гэрээсээ дайжин гадуур мөнгө гуйж, тэнэмэл амьдралаар амьдардаг аж.
Эдгээр хүүхдүүдэд өнгөрсөн оны 12 сард тус нийгэмлэгээс дулаан хувцас, хүнсний зүйл өгч байсан бол энэ удаад дээрх төвүүдэд амьдарч байгаа хүүхдүүдэд зориулан телевизор, 3 ширхэг компьютер, 68 хос унтлагын хувцас, витамин амин дэм зэргээр туслалцаа үзүүллээ.
Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Хо Сон Жуг “Монголын хүнд хэцүү нөхцөлд амьдарч байгаа иргэдэд тэр дундаа хүүхдүүдэд тусалж байгаадаа баяртай байна. Манай нийгэмлэг хоёр сонин хэвлэн гаргадаг. Тэр сонингоороо дамжуулан хаана ямар газар, хэнд туслах болсоноо мэдээлснээр манай иргэд өөрийн санаачлагаар хандив өргөн тусаламж дэмжлэг үзүүлдэг юм. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд гэр оронгүй хүүхдүүдэд санаа тавьж, өвлийн хүйтэнд дулаан өвөлжүүлэхэд анхаарал тавьж, бидэнтэй хамтран ажиллаж байгаа нь бидний хамтын ажиллагаа бүхий л чиглэлээр өргөжиж байгаагийн илрэл гэдгийг онцлон хэлсэн юм.
Тусламж авсан 3-15 настай 43 хүүхэд баярласан сэтгэлээ илэрхийлж “Хүний сайхан сэтгэл” дууг дуулж сонирхууллаа.