Х.Тэмүүжингийн харуусал
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
2015.05.11

Х.Тэмүүжингийн харуусал

Шинэчлэлийн Засгийн газрын Хууль зүйн сайдаар хоёр жил гаруй ажиллаж, энэ салбарт шинэчлэл хийхээр оролдож явснаа тэр "эргэн дурсах" л үлдэж байна. Элдэв эсэргүүцэл, заналхийлэл, сүрдүүлгийг үл хайхраад зүтгэсэн, хийх гэж хичээсэн бүхнийг дараагийн Засгийн газар нь баллуурдаж байгаа болохоор тэр харуусахаас аргагүй.

Д.Дорлигжав сайд гарч ирээд л өөрчлөлт болгоныг нь шахам буцаачихсан. Буцааж байна. Гишүүн Х.Тэмүүжин энэ бүхний нэг жишээг илэрхийлэн жиргэжээ. "10 гаруй жил судалж, хоёр жилийн турш боловсруулсан гурван хуулийн төслийг 14 хоногт нэг хууль болгодог шийдлийн Засгийн газартай болж дээ" хэмээн тэр бичсэн байв. Хууль сахиулах үйл ажиллагааны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай гэсэн гурван хуулийг эдүгээ Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хууль болгож нэгтгэж буй аж.

Залгамж чанар гэж манай төрд байдаггүй, санал нэгдээд ажиллаж дийлдэггүйн нэг жишээ энэ. Өөрчлөлт хийнэ гэж өмнөх сайд нь баахан хөрөнгө, цаг хугацаа, олон хүний хүч хөдөлмөр зарсан байдаг. Дараагийнх нь гарч ирээд л хүчингүй болгож орхино. Амар ч юм уу.