Өрийн “Шидэт тоо” гэж юу вэ ?
Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
2015.04.23

Өрийн “Шидэт тоо” гэж юу вэ ?

Өчигдрийн УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Төсвийн тогвортой байдлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Ингээд энэ үеэр хэлсэн УИХ-ын гишүүдийн хэлсэн онц бөгөөд сонирхолтой ишлэлүүдийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Ядах нээ өөдөөс хараад өр нэмэхгүй гээд хэлээд байсан С.Баярцогтыг нь суулгаж байгаад нүүр рүү нь харж байгаа “Яасан муухай худалч вэ” гэж хэлээд асуумаар байна ш дээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Ямар нэгэн шидэт тоо байдаггүй. Улсын гадаад өрийн хэмжээ тодорхой хувьд хүрэхээр л шууд дампуурдаг зүйл олон улсын практикт ч байхгүй. Ихэнх улсын өр хоёр оронтой тоонд бий.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Манай Чингэлтэйн ард түмэн олийсон улаан гэрэлтэй сууж байна. Өнөөдөр яг тийм байгаа. Очоод уулзахаар ядаж цахилгааны хүчдэлийг нь нэмээдхээч гэж хэлдэг. Өөр нэг нь цахилгаан импортолж байгаа улс бол тусгаар байна гэдэгт би хувьдаа эргэлзэж байна.

Ч.Хүрэлбаатар“Ерөнхий сайд та Н.Алтанхуягийнхаа алдааг засаж байгаад баярлаж байгаа. Гэхдээ өрийн босго нэмэгдэнэ. Засгийн газрын баталгаа гарлаа энэ бол шууд өр.Та үүнийг яаж гоё хэлээд өөрчлөгдөхгүй.

Ч.Улаан “Төсвийн алдагдлаа зохиомлоор нуух хэнд хэрэгтэй. Засгийн газрын өрийн хязгаарыг зохиомлоор бууруулж харуулах нь хэнд ашигтай юм бэ. Төсвийн алдагдлаа хоёр хувьд барих хэрэгтэй гэж хэлээд хоёр жил улс төр хийгээ биз дээ. Тиймээс бид эдийн засгаа зохиомлоор борцолж байсан гэдгээ одоо ойлгож байгаа бол сайн байна. Эдийн засагт чинь хөрөнгө оруулалт хэрэгтэй байна.

Ш.Дашдорж “Ерөнхий сайд шидэт тоо гэж юу яриад байгаан бэ.Харин өр ирээдүйд бий болох нөхцлийг бүрдүүлэх хуулинд нь өөрчлөлт оруулах тухай ярих хэрэгтэй”

Ц.Нямдорж “Одоо гурав дахь угсраа мэх буюу эрчим хүч, төмөр замын салбарыг улсын өрөөс гаргаж өр нэмэгдүүлэх арга хийж байна л даа. Энэ бүгдийг нэмвэл гадаад өрийн хэмжээ чинь улсын төсвийн жилийн орлоготой тэнцэх хэмжээнд хүрнэ ш дээ. Дэлхийн банкийн тооцоогоор 60.2 хувьд хүрсэн гэсэн. Дэлхийн банк үнэн л гаргана.

Ө.Энхтүвшин “Өнгөрсөн жилийн дунд үед өрийн босго 40 хувь хүрээгүй л гэсэн. Гэтэл 12 сард нь 49 хүрчихсэн зөвшөөрөхөөс өөр аргагүй гэж байснаа арваад хоногийн дараа 53 хүрсэн гэсэн. Тэгснээ 58.3-аар баталсан ш дээ. Гэтэл одоо босго нь баталгаатай нэмэгдэхээр байгаа зүйлийг л батлаад өг гээд байх юм”

Ж.Эрдэнэбат “Төсвийг нэг саванд оруулсан нь миний сайд болсноос хойш хийсэн ажлын нэг хэсэг. Манай эдийн засаг чинь 11.5 тэрбум ам.долларынх шүү дээ. Бидэнд нэг томоохон төслөө хэрэгжүүлэх гэхээр 1-2 тэрбум ам.доллар шаардлагатай болдог. Энэ ДНБ-ний 20-30 хувь. Ийм байдалтай байж хэзээ төмөр замаа тавьж, тавдугаар цахилгаан станцаа барих вэ. Жинхэнэ утгаараа энэ бол хэзээ ч бүтэшгүй асуудал”

Б.Бат-Эрдэнэ “Сангийн яамнаас оруулан зүтгүүлж байгаа хуулиуд өрийн хязгаарыг аль хэдийн даваад байгаа юм. Хэдий Өрийн удирдлагын тухай хууль баталсан ч эцсийн дүндээ өрийг нэмэгдүүлэх тухай л яриад байгаа юм.