УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар болон зочноор УИХ-ын гишүүн Х.Болорчулуун оролцож байна.
2015.04.10

"Ажилдаа хэлэлцүүлэг" Тавантолгойн талаарх асуудлаар хэлэлцлээ

УИХ-ын хаврын чуулган эхэлж Монголын парламент ажилдаа албан ёсоор орсон байна. Мэдээж хэрэг манай байнгын оролцогчид болох УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн  Х.Болорчулуун оролцож байна.

-УИХ-ын хаврын чуулган эхэлснээсээ л  олны анхаарлыг татаж эхэллээ. Тавантолгойд хөрөнгө оруулах асуудлыг  Засгийн газрынхаар шийдэх үү аль эсвэл УИХ-д оруулах ёстой юу гэдэг асуудал олны дунд нилээд маргаан үүсгэж байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар УИХ-аар хэлэлцэх шатандаа явж байна. Энэ талаарх та бүхний байр суурь юу вэ ?

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Тавантолгойн асуудлыг УИХ-аар заавал шийдэх ёстой, хэлэлцэх ёстой. УИХ-даа итгэдэггүй Засгийн газар, УИХ-аа үл ойшоодог Засгийн газар байна гэдэг Засгийн газраа толгой дээрээ гаргасан УИХ гэдэг бол манай орны хамгийн хэцүү байдал шүү дээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Ерөнхий сайд маань бол хэлсэн шүү дээ. Мессежээр ард түмнээсээ асуулга асуусан. Том төслүүдээ хөдөлгөх үү  гэж энэ мессежээс л үндсэндээ юм ойлгосон. Өнөөдөр урьд өмнө ч гэсэн тавантолгой хөдлөөд явж л байгаа шүү дээ.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Миний бодлоор бид арай алгуур алсаас харах шаардлагатай. Ер нь дэлхийн нүүрсний салбар зах зээлийн хамгийн том хэрэглэгч нь аль улс орон юм. Энэ мэдээж БНХАУ. Монгол улсын Хятад улсад нийлүүлж байгаа нүүрсний хэмжээ тус улсын нийт хэрэглээний 0,7 хувийг эзэлдэг.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?