Хувьцааг амь оруулахын тулд Тавантолгойг урагшлуулах нь чухал
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н. Алгаа
2015.04.09

Хувьцааг амь оруулахын тулд Тавантолгойг урагшлуулах нь чухал

Энэ удаагийн “Ярилцах танхим”-даа Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н. Алгааг урьж ярилцлаа.

-Бидний ярилцлага хүссэн хүсээгүй уул уурхайтай холбогдоно. Тавантолгойн гэрээний асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ гээд байгаа. Энэ тал дээрх таны байр суурийг олонхүн сонсохыг хүсч байгаа байх?

Хууль эрх зүйн талаас нь харах юм бол заавал УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй. Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсанаар Ашигг малмалын тухай хуульд байсан “Хөрөнгө оруулалтын гэрээ” гэдэг заалтыг хассанаар стратегийн ач холбогдолтой ордыг заавал УИХ- аар хэлэлцэнэ гэсэн заалт нь байхгүй болсон.

Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэрээ хэлэлцээр явагдаж байхад нь хуралдаад гэрээг саадгүй шийдсэн дээр гээд Засгийн газарт чиглэл өгсөн гэсэн. Ажлын хэсгийн ахлагч нь гэрээ хэлэлцээр хийсний дараа мэдээж энэ чинь мега том төсөл учраас УИХ-д танилцуулах нь зүйтэй гэж байсан. Гэтэл яг гарын үсэг зурах болтол УИХ-ын дарга чуулганы нээлт дээр их хурлаар хэлэлцье гэчихлээ.

-Та үүнийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

Эндээс ямар байдал харагдаж байна гэхээр УИХ бол хууль тогтоох байгууллага. Тэгсэн хэрнээ том компанийн ТУЗ-ийн гишүүд шиг Засгийн газрын хувийн компанитай хийж байгаа ажилд оролцож байгаа нь зөвлөх компанийн ажил үйлчилгээ эрхлээд ч байгаа ч юм шиг.

-Яагаад УИХ-аар заавал хэлэлцэхУИХ-ын арга энэ асуудлыг мэдэхгүй эсвэл үүний цаана ямар нэг асуудал байна гэж харж байна?

Засгийн газрын гишүүд дээрх асуудлаар өөр өөр ойлголттой байгаагаас буруу ташаа мэдээллийг УИХ-ын даргад өгсөн юм шиг байна. Тухайн үед ажлын хэсэгт нь Гадаад харилцааны яам, Зам тээврийн яам ч байсан шүү дээ. Тэр хүмүүс тухайн сайддаа энэ мэдээллийг байнга өгч байгаагүйгээс буруу мэдээлэл тарсан байна. Уул уурхайн инженер нарийн мэргэжил. Мэргэжлийн бус хүмүүс мэргэжлийн хүмүүсийн санаа бодлыг байнга сонсох ёстой, Түүнд үндэслэж шийдвэрээ гаргах ёстой.

УИХ хууль тогтоох эрх мэдлээ ашиглахын оронд юу хийж байна гэхээр Засгийн газрыг огцруулдаг, томилдог. Огцруулах гэж байна гээд нэг чуулганыг, томилж байна гээд дараагийн чуулганыг дуусгадаг. Шууд хэлэхэд, энэ УИХ хөгжилд хэрэгтэй юманд чөдөр тушаа болж хойш нь тавьж нам улстөртэй холбоотой зүйл дээр цагаа барж байна. Ингээд огцруулаад байхаар харьцаж байсан яам нь, хүн нь байхгүй болчихож байгаа юм чинь дахиад эхнээс нь эхэлдэг. Ийм байхад яаж улс орны ажил явах юм. Зөвхөн энэ их хурал ч биш.

-Таны энэ үг Засгийн газрын чадамж, төрийн албаны дархлаа Монголд байхгүй гэж ойлгогдож байна?

Мэргэшсэн Засгийн газар гээд Баабар, Р.Амаржаргал ярьдаг. Тэр нь тогтвортой, бодлогын залгамжтай, туршлагажсан тийм хүмүүс байх ёстой гэсэн үг. Тэр нь Монголд орхигдсон. Тэгэхээр засаглалын чадамжийн асуудал болоод хувирч байна. УИХ-ыг Үндсэн хуульд зааснаар төрийн хамгийн дээд эрх мэдэл бүхий байгууллага гээд биччихсэн байгаа. Төрд гурван эрх мэдэл бий. УИХ бол хууль тогтоох эрх мэдэл, Засгийн газар бол гүйцэтгэх эрх мэдэл, Шүүх эрх мэдэл энэ гурав бие биенийгээ хянаж байж тэнцвэржүүлэх байтал манайд төрийн гурван өндөрлөг гээд нэг нэр томьёо гаргачихсан. Их хурлын дарга чинь ангийн дарга гэсэн үг.

Бусад гишүүдтэйгээ адилхан л эрхтэй. Өөр илүү эрх мэдэл байхгүй. Спикер гэдэг чинь хурал зохион байгуулдаг л хүн. Тэгтэл өнөөдөр нөгөөх өндөрлөг гэдэгтээ итгэчихээд эрх мэдэлтэй гээд ойлгочихсон, эрх мэдлээ булаацалдсан байдалтай байна. Мөн энэ их хурлын гишүүд 76 Назарбаев болчихоод байна. Олонхын дарангуйлал тогтсон, хууль гаргаж хүний эрх өмчинд халдаж чадах хууль гаргадаг болчихоод байна. Ардчилсан оронд тараадаг, тараах санаачилга гаргасан субъект байдаг. Манайд гуравны хоёр нь тарна гэдэг ч тардаггүй.

-Уг нь Тавантолгойг урагшлуулах хүсэл Монгол хүн бүрт л байгаа даа?

Үнэхээр Тавантолгойг урагшлуулъя гэж байгаа юм уу. Эсвэл өөр ямар нэг ашиг сонирхол байгаа юм уу гэсэн талаас нь харах юм бол амаараа ярьж байгааг нь харахад урагшлуулъя гэж байгаа юм шиг, үйлдлийг нь харахаар гар хөлөөрөө чаргуулцалдаад байгаа дүр зураг харагдаж байна. Энэ асуудлыг хурдан шийдэхгүй, шийдвэр гаргахгүй хаячихвал тендерт оролцсон компаниуд буцна. Түрүүчийнх нь “ТиБоди" гэж Америкийн компани дөрөвдүгээр сарын 1-нээс гараад явчихсан.

Одоо "Щиньхуа” гараад явчихвал энэ төсөл дахиад таван жил хүлээлгийн байдалтай болно гэсэн үг. 1072 ширхэг хувьцаа. Гэтэл өнөөдрийн байдлаар үнэ цэнэгүй, брокерын пүүсэд бүртгэгдсэн тийм л байдалтай байна. Хувьцааг амь оруулахын тулд Тавантолгойг хурдан тогтвортой урагшлуулах нь чухал. Одоо "Чалко’’-д өртэй. Олборлосон нүүрсээ өрөндөө гаргаад байна. Хөгжлийн банкинд бас өртэй болохоор эдийн засаг ашиггүй байна.

-Тэгэхээр хэлэлцээрийи гол асуудал нь юунд байна гэж?

Харин "Чалко"-гийн өр төлөх, төслийг цааш нь ямар хугацаагаар явуулах уу, ямар эрх, үүрэгтэй байх уу гэдэг нь гол асуудал.Үндсэндээ ямар асуудал болсон гэхээр Засгийн газар болохоор ямар ч байсан эрх зүйн орчин нь байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж байна гээд зоримог шийдвэр гаргаад гэрээнд гарын үсэг зурах хүмүүсээ дуудчихсан.

Нээлттэй хүндэтгэлийн хуралдаан дээр олон улсын элчин сайдууд суудаг, Бодвол тухайн улсын элчин сайд байсан байлгүй. Тэгэхэд УИХ дээр байхад “Нэг орны хараат болох гэж байна” гээд мэдэгдэл хийчихсэн. Одоо тэр хүмүүс эргэж ирэх үү, мэдэхгүй шүү дээ. Их л эвгүй байдалд орж байна.

-Та нэлээд бухимдуу байна уу даа?

Бухимдалгүй яахав, Энэ төслийг таван жил ярьж байна. Энэ төсөл хэрэгтэй юу гэхээр бүгд л хэрэгтэй гэдэг. Тэгсэн хэрнээ хурдлуулъя гэхээр нэг шалтаг олоод удаашруулчихаад байна, Тэгтэл үнэхээр тэр нь хойшлуулах шалтгаан мөн үү гэхээр биш, Хар л даа, одоо хүртэл төмөр замын асуудлыг ярьж байна. Шийдсэн мөртлөө өмчлөлийн асуудал дээр нь төрд байх ёстой, тэдэн хувь нь байх ёстой гээд. Энэ хууль дээр тэгээд биччихэж, тэр хууль дээр тийм байна гээд маргаад л байна.

Яагаад бухимдаад байна гэхээр энэ гэрээ нүүрсний үнэ өндөр байхад яригдаж байсан одоо уначихаад байхад ч ярьсаар л байна. Ийм хэцүү үед хөрөнгө оруулалт оруулья гэхээр оруулахгүй байгаа нь их харамсалтай, Юу ч шийдэж чадаагүй. Өнөөдөр бид уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулж байх хэрэгтэй. Төрийн ч бай хувийн ч байх нь хамаагүй. Түүнээс биш олсон орлогоо зай чарцуулах тухай ярихаас биш хөдлөх хөдлөхгүйн тухай маргалдах нь буруу,

Нэг үгээр хэлбэл, бид урд талдаа өөх тавьчихаад түүнийгээ харж тал талаас нь шүлсээ гоожуулаад дайраад байна гэсэн үг. Тэгтэл нөгөө өөх нь түүхий шүү. Тэгээд суугаад байхаар чинь харамсалтай байгаа биз дээ. Яагаад гэвэл энэ чинь зөвхөн уул уурхайн салбар биш улс эх орны хөгжил, эдийн засаг, ажлын байр, цалин гээд маш олон салаалсан үр дагавартай шүү дээ.

-Гэхдээ түүнийг явуулъя гэвэл УИХ-д асуудал биш баймаар?

Монголын нүүрсний орд дээр ажиллаж байгаа компаниудын бүх хувьцаа зах зээл дээр 10-20 дахин уначихаад байгаа энэ үед мөнгөө бариад, зориг гаргаад ирж байхад нь эрсдлийг нь тооцож, тэнцвэржүүлэх хэрэгтэй. Гэтэл ирвэл ир, байвал бай гэж болмооргүй байна. Би ингэж боддог. Хэлэлцээрийн явц бол байнга мэдээлэгдэж байх ёстой ч яг хэлэлцэж байгаа юмыг нь ил гаргаад ирэхээр хэлэлцээр чинь зогсчихно шүү дээ.

Тэр нээлттэй байдлын зарчим чинь хэн ахлаад хэдэн хун ороод юун тухай хэлэлцэж ямар асуудал дээр байр суурь нийлэхгүй байна гэдгийг мэдээлж байх ёстой, Тухайлбал, “Чалко"-гийн орон дээр энэ нь шийдэгдэхгүй байна, Энийг нь шийдлээ гээд 300-гаад асуудлаас хоёрыг нь л шийдээгүй. Нэг нь “Чалко"-гийн өр, нөгөөх нь урьдчилгаа. Концессын тухай, төмөр замын тухай бүгд л нийтэд ил байсан. Гэхдээ гэрээний бичвэр дээр нарийн юм байж магадгүй.

-Ер нь Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ анхнаасаа муу болчихсон юм болов уу?

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахын тулд таван жил ярилцсан байдаг юм, Оюутолгой тухайн үеийн ашигт малтмалын тухай хуулийн тогтвортой байдлын гэрээ гэж байхад нь Засгийн газарт орж л байсан буцаж л байсан. 2006 оны хуульд хөрөнгө оруулалтын тухай заалт болгоход орж л байсан. УИХ дор хаяж хоёр удаа хэлэлцээд өөрсдөө гаргасан шийдвэр шүү дээ.

Тэгэхээр өөрсдөө олонхоороо шийдвэр гаргачихаад одоо муу гэж ярьж байна гэдэг чинь хариуцлагагүй асуудал, Тэр чинь ардчилал биш анархи санаа байхгүй юу. Олонхоороо баталсан шийдвэрээ хүндэтгээд биелүүлэх ёстой. Гэрээгээ хүндэтгээд явбал цаашаа сайжрах боломжтой, Шууд барьж аваад л гурван жилийн дараа өөрчилнө гээд цуглаад мэдэгдэл гаргаад эхлэхээр яах юм, Энэ гэрээ зурагдаагүй бол тэр зургаан тэрбум ам.доллар орж ирэхгүй, Оюутолгой босохгүй байсан,

Ер нь юм хийлгэчихээд хүнийг өшиглөж хөөдөг чинь монгол хүний зан биш байлтай. Ийм байж болохгүй. Гэрээ сайн муу гэдгийг цаг хугацаа харуулна. Би ганцхан юмыг буруутгадаг. Төслийн 34 хувийг төр эзэмшиж ордог нь л буруу байсан, Анхнаасаа буруу байсан одоо ч буруу гэж боддог, Тэд 34 хувийг ав гэж хэлээгүй. Бид 51 хувийг авна гэсэн.

Хэрэв 51-ээр гээд зүтгэсэн бол хэлэлцээр мухардалд ороод зогсох байсан. Бас 68 хувийн татвар байсан бол мухардалд ороод л зогсох нь ойлгомжтой байсан. Борлуулалтын орлогынхоо 68 хувийг төлдөг тийм хувийн бизнес дэлхий дээр байхгүй. Гэрээний хувьд оносон ч зүйл бий алдсан ч юм бий. Хоёр хүн тохиролцоод гар барьчихсан' бол тохирсон хугацаандаа гэрээгээ хэрэгжүүлэх гэж оролдох ёстой.

-Эрдэнэт Монголыг тэжээж байхад гээд л Оюутолгойг харьцуулсан байдлаар ярьдаг?

Эрдэнэт ажиллаж эхэлснээсээ хойш 25 жилийн дараа л Монгол Улсад татвар төлж эхэлсэн. Тэгвэл Оюутолгой байгуулагдахаасаа өмнө татвар төлсөн, одоо ч төлж байгаа. Ялгаа нь хоёр ондоо нийгэм, хоёр өөр мотивацитай төсөл юм, Үүнийг харьцуулах аргагүй, Эрдэнэт бол Монгол Улс ЗХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр бух татвараас чөлөөлөгдсен байсан.

Худалдааны, импортийн татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гээд. Манай хуулийн гажиг нь Эрдэнэт 17 хувиар борлуулалтын орлогоос, Оюутолгой таван хувиар төлөх ийм хууль эрхзүйн нөхцөл байна. Эрдэнэт үйлдвэр чинь төрийн өмчийнх болохоор үгүй гэж хэлж чадахгүй, Баруун халааснаасаа аваад зүүн халаасандаа хийж байна л гэсэн үг. Хувийн компани бол татварын ийм ачааллыг даахгүй учир тэгэхгүй, өөрийнхөө халаасанд юм үлдээхийг бодно.

Тэгэхээр ялгаа нь харагдана. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар үйлчилж байхад Оросын ноогдол ашиг багасаад Монголд ордог байсан. Тэр үед Орос юм хэлдэггүй байсан. Яагаад гэхээр манайд нийлүүлдэг нефтийн бүтээгдэхүүнийхээ экспортын татварыг нэмсэн. Өөрөөр хэлбэл, тэд тойруу замаар Монголын хүн болгоноос зөрүүгээ авчихаж байсан юм, Тэгтэл бид Оросын ноогдол ашиг нь багасаад, бид ихийг авч байна гэж баярлаад байсан. Гэсэн ч тэд маргаж нэг их сүйд болохгүй ч юу хийхээ сайн мэдэж байгаа биз дээ.