Д.Тэрбишдагва: Наадам дөхчихөөр шахаж ажиллаж болохгүй
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2015.04.06

Д.Тэрбишдагва: Наадам дөхчихөөр шахаж ажиллаж болохгүй

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийж УИХ-ын дарга З.Энхболд үг хэллээ. Тэрээр хөрш орнууд болон гуравдагч орнуудтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх, эрдэс баялгийнхаа экспортын хэмжээг нэмэгдүүлэх талаар идэвхтэй, санаачлагатай хандахыг уриалав.

Мөн энэ удаагийн парламентад нэг жил үлдэж байгааг сануулж, хугацаа бага үлдсэн учраас олон ажил амжуулах хэрэгтэй байгааг гишүүдэд анхаарууллаа. Энэ удаагийн чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн тухай хуулийн шинэчлэлт, Улс төрийн намуудын тухай хууль болон намуудын санхүүжилтийн тухай хууль, Эрүүгийн хууль, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай болон томоохон ордуудыг гацаанаас гаргах зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэх юм.

Хаврын чуулганы талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын байр суурийг сонирхлоо.

-Хаврын чуулганы үр дүнг хэрхэн харж байна вэ. Олон чухал асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Хэлэлцэх асуудлаа хойшлуулснаас болж чуулганы хаалтын төгсгөлд бөөндөж хууль баталдаг гэх шүүмжлэл гардаг?

УИХ-ын энэ хаврын чуулган үр дүнтэй байх ёстой. Энэ чуулганаар олон асуудал хэлэлцэнэ. Чуулганы төгсгөлд наадам дөхчихөөр шахаж болохгүй. Тийм учраас чуулганы эхний өдрөөс ачаалалтай ажиллах ёстой.

Тавантолгойн асуудлыг нухацтай хэлэлцэж ярилцахгүй бол Оюутолгойтой адилхан бүр тэрнээс ч дор болох гээд байгаа учраас УИХ-ын даргын хэлсний дагуу Их хурлаар хэлэлцэх ёстой. Оюутолгой дээр засч сайжруулах зүйлүүд байгаа.