УИХ-ын гишүүн Г.Батхүү
2015.04.06
Г.Батхүү гишүүнд “Алтан од” гийв
Энэ нь Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал юм байна. Спортоор хичээллээгүй, ямар нэг төрөлд нь гавьяа байгуулаагүй улстөрчийг яагаад шагнав.
Тэгвэл эрхэм гишүүн 1997 оноос хойш Монголын автомашин, мотоциклийн холбооны тэргүүнээр ажиллаж буй юм билээ. Уг холбоо байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Олон жил холбоог тэргүүлэн, удирдах ажлыг сайн хийсэн хэмээн дээрх шагналыг түүнд олгосон аж. Эрхэм гишүүн өөрөө энэ төрлийн хоббитой. Машинаа “монголчлох” нь түүнд нэг төрлийн амралт болдог гэдэг юм билээ. Ингэж монголчилсон, нэмж тоноглосон машин Г.Батхүү гишүүнд олох байх. Тиймээс сонирхол, сонгуульт ажил хоёроо нэгтгэсэн юм байжээ.