2015.03.26
Авто замын салбарт дахин нэг “Гавъяат” төрлөө
2015 оны 03-р сарын 21-ний өдөр 1978 оноос одоог хүртэл 37 жил “Жол” ХХК-д Бульдозерын операторчноор ажиллаж байгаа А.Самбууг Монгол улсын “Гавъяат барилгачин” цолоор, 1983 оноос одоо хүртэл 32 жил “Жол” ХХК-д Автокранистаар ажиллаж байгаа Х.Ахметыг “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдлаа.
А.Самбуу нь “Жол” ХХК-аас төрөн гарч буй 4-дэх “Гавъяат барилгачин” юм байна.
Авто замын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж “Гавъяат барилгачин” А.Самбуу, “Алтан гадас” одонгоор шагнуулсан Х.Ахмет нартаа нийт замчдынхаа өмнөөс болон Монголын авто замчдын холбооны зүгээс ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Алтан шар замын буян ашид мөнх ивээх болтугай.