Б.Цогтгэрэл: Зээлийг нь шууд олго гэж арилжааны банкуудад тулгаж болохгүй
2015.04.06

Б.Цогтгэрэл: Зээлийг нь шууд олго гэж арилжааны банкуудад тулгаж болохгүй

Засгийн газраас экспортыг дэмжиж импортыг орлох хөтөлбөр хэрэгжүүлэхээр 888 төслийг шалгаруулсан. Энэ хүрээнд өчигдөр ҮХААЯ-ны дэд сайд Б.Цогтгэрэл төсөл хэрэгжүүлэгчидтэй уулзаж, санал солилцсон юм. Дэд сайдтай уулзаж дараах яриаг өрнүүллээ.

-Засгийн газраас экс­портыг дэмжиж им­портыг орлох, бүтээг­дэхүү­­ний үйлд­­­вэрлэлийг дэмжих зо­рилгоор шалга­руулсан 888 төслийн “хувь заяа” ямар шатан­даа яваа бол. Төсөл хэрэг­жүү­лэгч­дийн зүгээс нэ­лээд санхүү­жилтийн асуудлыг хүндхэн байгаа гэж байна шүү дээ?

-Өнөөдрийн /өчигдрийн/ байдлаар арилжааны най­ман банкаар нийт 145 төсөл судлагдаад 174 тэрбум төг­рөгийн хөнгөлөлттэй зээл олгогдохоор шийдвэр гар­сан байна. 732 тэрбум төг­­рөгийн 133 төсөл суд­лаг­даж байгаагаас 93 тэр­бум төгрөгийн 46 төсөл бу­цаагдсан гэсэн дүн мэдээ бий. Өөрөөр хэлбэл 174 тэрбум төгрөг эзэддээ оч­чихсон гэсэн үг.

-Ямар төслүүд буцаагд­сан хэрэг вэ?

-Зарим нь төсөл гэж үзэхэд тун хэцүү, нөгөө х­э­сэг нь эзэн холбогдогч нь олддог­гүй, банкууддаа очих­­гүй, очсон ч шаард­ла­га­тай материалаа бүр­дүүлж өгөхгүй байна гэх зэрэг шалт­гаануудаар буцаагдсан байгаа. Банкууд ирсэн бүх зээл­дэгчдийн материалыг судлаад дэм­жих байдлаар ажиллаж байгаа гэдгээ хэлсэн.

-Төсөлд оролцогчид Хөдөлмөрийн яам болон танай яам, Хөгжлийн банк гэсэн маршрутаар явж маш их цаг алдаж байгаа тухай хэлж байна?

-Засгийн газраас хэ­рэг­жүүлж байгаа хөтөл­бөрүү­дийн хөнгөлөлттэй зээл бодлого, нэршил, санхүү­гийн эх үүсвэрүүд нь өөр учраас төсөлд орол­цогчид хольж, хутгаад бай­гаа тохиолдол бий.

Тод­руулбал хоёр тэрбум төгрөгөөс доош дүнтэй төс­лүүдийг Хөдөлмөрийн яам руу явуулчихсан. Хоёр тэр­бумаас дээш дүнтэй 262 төслийг манай яамныхан судалж, эрэмблээд Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банк болон бусад арилжааны банкууд руу хүргүүлчихсэн. Энэ дагуу судалгаанууд нь хийгдэж байгаа.

Түүнчлэн 888 төслөөс гадна “Чингис” бондоос санхүүжин хэрэгжих төс­лүүд бий. Өөрөөр хэлбэл ноос, ноолуур, хүлэмж, оёдол, сүүний гэх мэтчилэн чиг­лэлийн төслүүд бүгд тусдаа эх үүсвэртэй. Үүнд хамаарагдах хоёр тэрбум төгрөг хүртлэх төслийг ма­най яам авч үлдсэн. Энэ нь 888 төслөөс өөр, тус­гайл­сан эх үүсвэртэй учраас тухайн салбартаа шаард­лагатайд өгүүлэхийн тулд авч үлдсэн хэрэг.

Мөн Жижиг дунд үйлд­­вэрийн чиглэлийн төс­лүүдийг Хөдөлмөрийн яам­ны Жижиг дунд үйлд­вэрийн сан, Хөгжлийн банк, арил­жааны банк гэсэн гурвалсан гэрээ хийгээд аж­лаа үр­­гэлж­­лүүлж байгаа юм билээ.

Хоёр тэрбумаас дээшхи буюу манай яаман дээр хэрэг­жүүлж байгаа төс­лүүдийн хувьд бусад банкууд­тай тойрч гэрээ хийх шаардлагагүй. Үүнийг хэрэг­жүүлэхээр Засгийн газраас 210 дугаар журмыг гаргасан.

Өөрөөр хэлбэл хөнгө­лөлттэй зээлийг хэр­хэн, яаж олгох талаарх жу­рам. Тодруулбал яамнаас дэмжигдсэн бол шууд арил­жааны банкин дээрээ очиж, судалгаагаа хийх үүрэгтэй.

-Арилжааны банкийг төсөлд оролцогчид өөрс­дөө сонгож байгаа юу?

-Хөгжлийн банктай дам­жуулан зээлдүүлэх гэрээ хийчихсэн арилжааны 11 банк бий. Тэдгээр банкууд судалгаагаа хийгээд “бид энэ төсөлд зээл олгох бүрэн боломжтой” гэж үзсэн то­хиолдолд манай яам руу явуулна. Нэгэнт бид дэм­жээд, арилжааны банк зөвшөөрчихвөл бодлогын гэрээ байгуулаад, энэ аж ахуйн нэгжид, төдий хэм­жээний зээл олгож өгнө үү гэдэг хүсэлтийг Хөгж­лийн банк руу илгээж бай­гаа. Тэндээс эх үүсвэрийг нь тухайн арилжааны банк руу өгөх зарчмаар явж байна.

Мэдээж банкаа өөрсдөө сонгох боловч бизнес эрх­лэгч, төсөлд оролцогчид өмнө нь харилцаж байсан банкиндаа хандвал ядаж л зээлийн түүхтэй байдаг. Тиймээс ажил нь арай хурдтай байх болов уу. Түүнээс сонгосон банкин­даа анх удаа хандвал судал­гаанаас эхлээд ажил нэлээд удаашрах магадлал нь өснө.

-Бичиг цаас хэрэггүй гэж байгаа ч төслүүд банк­ны шалгуур давж чадахгүй бүдэрч байна шүү дээ. Ту­хайлбал судалж үзээд “үгүй” гэдэг хариулт өгсөөр байна гэх юм?


-Банкууд тухайн төслийг судалж үзээд дэмжих эсэх нь тэдний асуудал. Яагаад гэвэл эрсдлийг банк хариуцаж байгаа шүү дээ.

-Банкны шалгуурын нэг өндөр даваа нь барьцаа хөрөнгө болж хувирч байна. Төсөлд оролцогчдын барьцааг шийдвэрлэх гарц бий юу?

-Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлж байгаа 888 төсөл бол урьд нь байгаагүй үйлдвэржилтийг дэмжих хөтөлбөр болсон. Яг өнөөдөр шууд бүгдийг нь хэрэгжүүлэх боломжгүй ч цөөнгүй аж ахуйн нэгжид үр өгөөжөө өгч эхэлсэн. Тухайлбал, “Шилмэл мал” үзэсгэлэнд фермерийн үйл ажиллагаа эрхэлдэг маш олон аж ахуйн нэгж орол­цож байна. Сүүлийн долоо хоногийн хугацаанд Орхон аймагт молебдиний үйлдвэр, Булганд төмрийн нойтон баяжуулах, Баруун хараад рапс боловсруулах анхны үйлдвэр гэхчилэн тоочоод байвал олон бий.

Бид өмнө нь 500 саяас тэрбум төгрөгийн хооронд төсөл хэрэгжүүлдэг бай­сан. Одоо бол олон тэр­бумын төсөл яригддаг, х­э­рэгждэг болсон. Үүнтэй хол­боо­тойгоор барьцаа бол­гох хө­рөн­гөгүй гэдэг асуудал үүсч байна. Энэ бол бидэнд, өнөөгийн нийгэмд тулгарч буй шинэ сорилтуудын л нэг. Хэрхэн давах вэ гэ­дэг дээр Засгийн газар, холбогдох яамд ажиллаж байгаа. Батлан даалтын сангийн баталгаа гаргах хэмжээг нэмэгдүүлэх, ний­гэм, эдийн засгийн чухал салбарт барьцаа хөрөнгө шаардахгүйгээр хэрхэн шууд санхүүжүүлж болох вэ гэх зэргээр судалж байна.

Бидний зүгээс төс­лүүдийг дэмжээч, зээл ол­гооч гэдэг хүсэлт тавьж бай­гаа. Түүнээс хуулийн хү­рээнд бол шууд зээл олго гэж тулгаж болохгүй.

-Бизнес эрхлэгч, төсөлд оролцогчдод наймдугаар сарын 30-наас өмнө банк­ны судалгаа хийлгээгүй бол зээл олгохгүй гэсэн ойл­голт байгаад байна. Яагаад гэнэт ийм хугацаа заах болов оо?

-Ийм асуудал яригдсан юм билээ. Эдийн засгийн яамныхан бид ярилцаад шийд­вэрлэчихсэн. Учир нь Хөдөлмөрийн яамны эх үүс­вэр нь 100 тэрбум төгрөг. Тэр нь хуваарилагдаад ба­раг дуусч байгаа. Тиймээс эх үүсвэр байхгүй гэдэг шалтгаанаар дахин хамаагүй их төсөл судлах хэрэггүй гэж үзээд, хугацаа заах тухай яригдсан юм билээ. Гэхдээ үүнийг бид хэлэлцээд хугацаа тогтоох хэрэггүй гэдэг саналаар дэмжигдсэн. Дээрх хугацааны асуудлаас болоод банкууд ч судал­гаагаа зогсоосон байхыг үгүйс­гэхгүй. Тиймээс одоо дав­тан хэлэхэд ямар нэгэн хугацаа заагаагүй уч­раас үйл ажиллагаагаа хэ­вийн явуулах хэрэгтэй.

Түү­гээр ч зогсохгүй хоёр тэрбумаас дээш хө­рөнгө оруу­лалт шаард­сан төс­лүүдэд дам­жуу­лан зээлдэх гэрээ­нийхээ дагуу бүх төслийг судлах ёстой, үүрэгтэй.

Жижиг дунд үйлдвэр­лэлийн тухайд ч эх үүсвэрт санаа зовох хэрэггүй.

-Зарим төслийг жилийн өмнө боловсруулсан бө­гөөд валютын ханшийн зөрүүнээс зээлэхээр хүссэн хөрөнгө оруулалтын хэм­жээнд өөрчлөлт гарч бай­гаа. Үүнийг хэрхэн зохи­цуулах вэ?\

-Энэ тухайгаа арил­жааны банкиндаа танил­цуулах учиртай. Инфляцийн нөлөөлөл, ханшийн өөрч­лөлтөөс болоод энэ төсөлд ийм өөрчлөлт гарсан гэдгээ тайлбарлаж, ойлгуулах шаард­лагатай. Үүнийг сан­хүүгийн байгууллагууд ойл­гоно шүү дээ.