Хүндрэлийг давах сангийн яамны хувилбарууд
УИХ-ын гишүүн, Сангийн яамны сайд Ж.Эрдэнэбат
2015.03.18

Хүндрэлийг давах сангийн яамны хувилбарууд

Эдийн засгийн хүндрэлийг давах арга хэмжээний хөтөлбөр боловсруулах түвшинд хүртэл Монгол Улсын эдийн засаг доройтоод байгааг Та, бид мэднэ. Экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ болон эрэлт буурч, гадаадын хөрөнгө оруулалт хумигдсанаар ийм нөх- цөлд тулж ирсэн билээ.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2011 онтой харьцуулахад өнгөрсөн жил 8.5 дахин буурсан. Төсвийн орлого ч багассан нь эдийн засгийн идэвхжил саарсныг давхар нотолж буй. Тоймлон хэлбэл, бодлогын яаралтай арга хэмжээ авах шаардлага юу юугүй тулгараад байгаа. Хэрвээ өөрчлөлт хийхгүй бол эдийн засгийн хүндрэл улам гүнзгийрч, хямрал нүүрлэх аюул бий.

Үүнээс болгоомжилж, Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай УИХ-аас тогтоол гаргасан. “41 дүгээр” хэмээн түүхэнд үлдэх эл тогтоолын хүрээнд хөтөлбөр боловсруулах ажил эдүгээ Сангийн яам, Монгол банкинд ид өрнөж байна.“...Эдийн засгийн өсөлт хоёр хувьд хүрч магадгүй!” Хоёр оронтой өсөлтөд бараг дассан монголчуудад энэ нь гамшиг мэт санагдана. Бас болоогүй ээ, ажилгүйдэл арван хувиас давж, төсвийн алдагдал нэг их наяд төгрөгөөс хальж, экспорт таван тэрбум ам долларт арай чүү хүрэх гэнэ.

Эдийн засгийг эмнэх арга хэмжээ авалгүй, байдал энэ хэвээрээ үргэлжилбэл Монгол Улсыг ийм ирээдүй хүлээж байгаа. Төлбөрийн тэнцлийн алдагдал төгрөгийн ханшны сулрал, тэнгэрт тулсан инфляци гээд'төсөөлөлд багтмааргүй муу үзүүлэлтүүд ч улмаар үзэгдэнэ. Эдийн засгийг ингэж мөлхүүлэхгүйн тулд Ж.Эрдэнэбат сайдын тэргүүлсэн Сангийн яамныхан хоёр хувилбар боловсруулжээ.

Эхнийх нь төсвийг хумьж, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх. Эдийн засгаа царцаах бодлого гээд үүнийг нэрлэчих үү. Энэ хувилбарыг сонгосон тохиолдолд цалин, тэтгэвэр нэмэх гэдгийг монголчууд мартах хэрэгтэй болно. “Цалин нэм” хэмээн үйлдвэрчний эвлэлүүд үе үе талбай дээр жагсах эрхгүй болно гэсэн үг. Нийгмийн халамжийг зогсоож, улсын хөрөнгө оруулалт, Хөгжлийн банкны санхүүжилт ч танагдана.

Харин мөнгөний бодлогыг чангалснаар Төв банкны зүгээс хэрэгжүүлж буй Үнэ тогтворжуулах хөтөлбөр гацаж, орон сууцны зээлийн хөтөлбөр ч дуусгавар болгох юм. Эдийн засгийн ийм хатуу бодлого хэрэгжүүлсэн тохиолдолд Засгийн газрын зарцуулалт буурч, мөнгөний нийлүүлэлт ч багасаж, нийт эрэлт хумигдана. Үр дүнд нь үнийн өсөлт саарч, инфляци нам түвшинд хадгалагдан, төсвийн алдагдал буурна. Гэхдээ алсдаа ажилгүйдэл нэмэгдэж, эдийн засгийн өсөлт буурах саар тал энд бий.

Хүндрэлийг давах зорилготой Сангийн сайдын хоёрдугаар хувилбар нь бүхэлдээ эдийн засгийг олон тул- гууртай болгоход чиглэж буй. Эдийн засгийг дэмжих сонголт хэмээн Сангийн яамныхан үүнийгээ томъёолж буй агаад гол цөм нь томоохон төслүүдийг эрчимжүүлж, хөрөнгө оруулагчдыг татахад оршиж байгаа толгой өвтгөсөн төслүүдээс гадна концессоор хэрэгжих хэд хэдэн томоохон төсөл гарааны зурхай дээр “дүүхэлзэж” байгаа.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн уул уурхай, металлургийн цогцолбор барихаас авахуулаад хурдны зам, эрчим хүчний үйлдвэрлэлийн төслүүд энд хамаардаг. Үйлдвэрлэл, дэд бүтцийг дэмжиж* хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар томоохон төслүүдийг эрчимжүүлж, энэ хувилбарыг сонгосон тохиолдолд эдийн засгийн өндөр өсөлтийг хадгалж чадна. Гадаад валютын орох урсгал нэмэгдэж, төлбөрийн тэнцлийн алдагдал буурснаар ханшийн хэлбэлзлийг сааруулж, эдийн засгийн тэнцвэрийг хадгалах бололцоо бүрдэнэ. Зөвхөн хүндрэлээс гараад зогсохгүй яваандаа эдийн засагтаа бүтцийн өөрчлөлт хийх боломж ч гарч мэдэх юм.

Эндээс үзэхэд хоёр дахь хувилбар нь өөгүй харагдаж байна. Сангийн сайд Ж.Эрдэнэбат болоод түүний цэргүүд ч энэ хувилбарыг онилж буй аж. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар томоохон сорилтуудтай тулгарах агаад бидэнд итгэх гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, Тавантолгой, Оюутолгойн хэлэлцээг урагшлуулах ажил тэрхүү жагсаалтыг тэргүүлж байна.

Ингэж чадвал 2015 оны эцэст Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр тэрбум ам доллар хүртэл өсөх, хөрөнгө, санхүүгийн данс гурван тэрбум ам.долларын ашигтай гарах, улмаар гадаад валютын нөөц нэмэгдэх, төгрөгийн ханшийн дарамт буурах сайхан ирээдүй бий.юм. Тавантолгой, Оюутолгой гээд толгой өвтгөсөн төслүүдээс гадна концессоор хэрэгжих хэд хэдэн томоохон төсөл гарааны зурхай дээр “дүүхэлзэж” байгаа.

Дарханы төмөр- лөгийн үйлдвэрийг түшиглэн уул уурхай, металлургийн цогцолбор барихаас авахуулаад хурдны зам, эрчим хүчний үйлдвэрлэлийн төслүүд энд хамаардаг. Үйлдвэрлэл, дэд бүтцийг дэмжиж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар томоохон төслүүдийг эрчимжүүлж, энэ хувилбарыг сонгосон тохиолдолд эдийн засгийн өндөр өсөлтийг хадгалж чадна. Гадаад валютын орох урсгал нэмэгдэж, төлбөрийн тэнцлийн алдагдал буурснаар ханшийн хэлбэлзлийг сааруулж, эдийн засгийн тэнцвэрийг хадгалах бололцоо бүрдэнэ. Зөвхөн хүндрэлээс гараад зогсохгүй яваандаа эдийн засагтаа бүтцийн өөрчлөлт хийх боломж ч гарч мэдэх юм.

Эндээс үзэхэд хоёр дахь хувилбар нь өөгүй харагдаж байна. Сангийн сайд Ж.Эрдэнэбат болоод түүний цэргүүд ч энэ хувилбарыг онилж буй аж. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар томоохон сорилтуудтай тулгарах агаад бидэнд итгэх гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, Тавантолгой, Оюутолгойн хэлэлцээг урагшлуулах ажил тэрхүү жагсаалтыг тэргүүлж байна.

Ингэж чадвал 2015 оны эцэст Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр тэрбум ам доллар хүртэл өсөх, хөрөнгө, санхүүгийн данс гурван тэрбум ам.долларын ашигтай гарах, улмаар гадаад валютын нөөц нэмэгдэх, төгрөгийн ханшийн дарамт буурах сайхан ирээдүй бий.