УИХ-ын гишүүн Л.Болд
2015.03.18
Эдийн засгаа өсгөхөд гадаад харилцаа бодит хувь нэмрээ өгөх ёстой
Bloomberg телевизийн Зочны цагт УИХ-ын гишүүн Л.Болд оролцлоо
Эдийн засагжсан гадаад бодлого гэж сүүлийн үед ярих боллоо. Дөнгөж Хоёрдугаар сард Монгол улс Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан.
-Энэ сарын эхээр Монгол улсын ерөнхийлөгчийн Герман улсад хийсэн айлчлалын үеэр эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Эдгээрээс Монгол улсын гадаад бодлого хаашаа чиглээд байна вэ ?
УИХ-аас баталсан баримт бичгүүдэд маш тодорхой тэргүүлэх чиглэл бол хоёр хөрштэйгээ хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Үүний цаана бид гурав дах хөршийн бодлогыг дэвшүүлсэн байгаа. Ялангуяа сүүлийн үед гадаад харилцаа нэг талаас мэдээж тусгаар тогтнолын бодлого нөгөө талдаа ард иргэдийнхээ амжиргааг сайжруулах эдийн засгаа хөгжүүлэх чиглэлээр бодитой үр ашгаа өгөх ёстой.