
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан
2015.03.18
Чуулганд согтуу суусан гишүүнийг эргүүлэн татна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан нар УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилжээ.
Уг өөрчлөлтөөр УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах боломжтой болох юм. Тодруулбал, чуулган, байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаанд оролцдоггүй гишүүнийг, мөн дээрх хуралдаанд согтуу ирсэн гишүүнийг эргүүлэн татах. Хуралдаа 1 минут хоцорч ирсэн бол 100 мянган төгрөгөөр торгох зэрэг заалттай хуулийн төсөл боловсруулж буй аж. Уг хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцүүлэх юм байна.