Г.Батхүү, Д.Батцогт нар баруун аймагт ажиллаж байна
УИХ-ын гишүүн Г.Батхүү, Д.Батцогт нар болон холбогдох байгууллагуудын удирдлагууд баруун аймгуудад ажиллаж байна. Тэрбээр өчигдөр Ховд аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийжээ.
УИХ-ын ирэх хаврын чуулганаар хэд хэдэн томоохон хуулийг хэлэлцэн батлах төлөвлөгөөтэй байгааг энэ үеэр дуулгасан байна. Сонгуулийн тухай хууль, Улстөрийн намуудын тухай хууль, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бий болох сайн засаглал гэх чилэн. Эдгээр нь өнөөдөр улстөржилт өрх гэрийн түвшинд хүртэл талцуулж байгаа алдааг залруулах зорилготой.
Сонгуулийн хууль ард түмэн өөрийн төлөөлөлөө сонгоход илүү төгөлдөр болгоно. Харин Улстөрийн намуудын тухай хууль нь бизнес эрхлэгч, санхүүжүүлэгчийн хараат байдлаас намуудыг ангид байлгах зорилготой аж.
Баруун таван аймаг өөрсдийн онцлогт түшиглэн хөгжих боломжууд бий. Ховд аймгийн онцлог боломжид тулгуурлан хөгжих гарцыг нь тодорхойлж, УИХ бодлого шийдвэр гаргаж байгааг Г.Батхүү гишүүн танилцуулсан. Ховд аймаг төдийгүй баруун таван аймгийн дэд бүтцийг сайжруулах хөтөлбөрүүд үргэлжилж байгаа. Тухайлбал, хатуу хучилттай замаар нийслэлтэй холбох ажил 2016 он хүртэл үргэлжилнэ. Азийн хөгжлийн сан болон улсын төсвийн хөрөнгө оруулалт, концесийн гэрээгээр Ховд аймгийг хатуу хучилттай замаар нийслэлтэй холбох ажил энэ онд хийгдэх юм. Нийтдээ 400 гаруй км авто зам барих төлөвлөгөөтэй байгаа аж. Дарви сумаас Говь-Алтай хүрэх 200 км замыг энэ онд барьж эхлэх бөгөөд Алтайгаас Баянхонгор хүртэлх зам баригдана. Тэгэхээр Ховд аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар шууд холбогдох юм. Иргэдийн хувьд УИХ-ын гишүүдэд талцал хагарлаа зогсоохыг хүссэн. Мөн тэтгэврийн зээлийн хүү өндөр байгаад Ховд нутгийн ахмадууд шүүмжлэлтэй хандаж байлаа. УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн орон нутгийн томилолт Баян-Өлгий аймагт үргэлжилнэ.