Онцгой байдлын ерөнхий газар
2015.03.07

ОБЕГ: 700 гаруй мал шүлхийгээр өвчилжээ

Ховд аймгийн Булган, Үенч сумдад мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан байна.

Өвчний улмаас хоёр сумын нутгийг хамран өвчилсөн малын тоо 700 хүрээд байгаа аж.. Мөн аймгийн онцгой комисс яаралтай хуралдсан. Шинжилгээгээр мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин болох нь тогтоогдсон.

Үенч суманд дөрвөн пост 18 албан хаагч ажиллаж байна Шүлхий гарсан газруудад ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж байна. Иргэд мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан бүс нутгаар зорчихгүй байхыг анхааруулж байна” гэлээ.