Гээндээ ч гоондоо ч
Ер нь ийм стратегийн хүнсний зах зээл ихээхэн өвөрмөц онцлогтой явагдаж байгаа юм.
2015.03.02

Гээндээ ч гоондоо ч

Он гараад л буудайн асуудал босч ирж, гурван талын ашиг сонирхол байнга мөргөлддөг уламжлалтай болчихоод байна. Бүгд өөрсдийгөө хамгаалсан байр сууриа илэрхийлж, олон нийтийг төөрөгдүүлж буй.

Тариалан эрхлэгчид өөрсдийгөө маш сайн чанарын буудайг хангалттай нөөцтэйгөөр тариалсан гэж зүтгэхэд, гурилын үйлдвэр

2015.01.19-Ерөнхий сайд Тариалан эрхлэгчдийн холбоо, Гурил үйлдвэрлэгчдийн холбооны төлөөллийг оролцуулан ажлын хэсэг байгууллаа. 

эрхлэгчид чанар тааруу, нөөц хомс тул бүрэн хэмжээгээр ажиллахын тулд сайн чанарын буудайг Оросоос импортлох зайлшгүй хэрэгтэй гэнэ.

Харин төрийн зүгээс импортлох хэмжээг Засгийн газраар дамжуулан квот тогтоож, Хүнсний аюулгүй байдлын зөвлөлд санал оруулж 20 мянган тонныг импортлохоор болсон. Төр яагаад энэ бүхэнд оролцоод байгаагийн учир нь ойлгомжтой.

Буудай, гурил нь Хүнсний тухай хуулийн 3.1.6-д зааснаар стратегийн хүнс гэж монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй

Эдийн засагч Paul Westcott болон Linwood Hoffman нарын үзэж байгаагаарулаан буудайн үнэнд шууд бусаар нөлөөлж байдаг хүчин зүйлсэд улаан буудайнтариалалтын газрын болон улсын нөөцийн талаархи засгийн газраас явуулжбайгаа бодлогыг онцолжээ.

шаардлагатай малын мах, сү, тарианы үр, улаанбуйдай, гурил ундны усыг хэлнэ гэсэн учир оролцож, анхаарахаас аргагүй.

Ер нь ийм стратегийн хүнсний зах зээл ихээхэн өвөрмөц онцлогтой явагдаж байгаа юм.

Хүнсний үйлдвэрлэлийн гинжин хэлхээ ТӨР-ҮЙЛДВЭРЛЭГЧ-ТАРИАЛАН ЭРХЛЭГЧ БУЮУ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭГЧ.

Тариалан эрхлэгчид хүнд хэцүү цаг уур амьсгалд зохицон, стратегийн хүнсийг тариалж буй. Чингэхдээ төрөөс татаас авч, дэмжүүлж буй. Атрын гуравдугаар аяны хүрээнд тэд тодорхой тоног төхөөрөмжтэй болж авсан. Төрөөс тонн тутамд 70 мянгаас зуун мянган төгрөгийн урамшууллыг буудайн чанарыг харгалзалгүй, бүгдэд нь өгч байгаа.

Чанарын бодлоготой уялдаагүй урамшуулал нь эцэстээ үйлдвэрлэгчдийг бухимдуулахад хүргэж, импортоор авахад хүргэсэн. Чанарын бодлоготой уялдуул хэмээн салбарын мэргэжилтнүүд хэлж байсан удаатай.

Гэтэл сонсохгүй явсны горыг саяхан хүлээн зөвшөөрч салбарын шинэхэн сайд Р.Бурмаа чанарыг харгалзахаар болсоноо албан

ХХАА-н сайд Р.Бурмаа

ёсоор мэдэгдэж, буудайг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдахаар болсон.

Чанартай чанаргүй гэх удаа дараагийн хэрүүлийн бөмбөгийг эцэслэхээр Засгийн газар МХЕГ-аас дүгнэлт гаргуулсан ч мэдээлэл чимээгүй өнгөрсөн.

Буудайн гурил талх болдог гол үндсэн үзүүлэлт нь цавуулаг. Энэ жил дунджаар 26-27 хувийн цавуулагтай буудай хураасан гэсэн лабораторийн дүн шинжилгээ гарчээ. Гэтэл гурил үйлдвэрлэгчид 23 хувь байна гэсэн.

ХААИС-ийн судалгаанаас үзэхэд 1980-1997 он хүртэлх монгол орны буудайн цавуулгын дундаж нь 30,5-32,5 хувьтай гарсан байдаг. Түүнээс хойш 2000-2014 он хүртэлх судлгааны дүнгээс үзэхэд 26-29 хувийн цавуулагтай болж буурчээ. Энэ нь олон хүчин зүйлээс тухайлбал хөрсний үржил шим, технологийн алдаа зэргээс үүсдэг бууралт юм. Олон улсын эрдэмтдийн судлагаагаар дэлхийн бөмбөрцгийн хойноос урагшлах тусам буудайн цавуулгын хэмжээ нэмэгддэг гэсэн ерөнхий зүй тогтлыг тогтоосон. Тэгэхээр манай орны буудай ОХУ-ынхаас цавуулгын хэмжээгээр өндөр байх магадлалтай гэж ХААИС-ийн доктор, дэд профессор Ж.Ганболд үзсэн.

Түүнээс гадна гурилын үйлдвэрүүд дэргэдээ лабориторитой болж, түүндээ буудайн цавуулаг, чийг зэргийг үзэж хянаж чаддаг байх хэрэгтэй.

Нөгөө талаас тариаланчдын өгсөн буудай шаардлага хангаж чадах эсэхийг хянах хөндлөнгийн хянагч байх ёстой. Хоёр тал өөрсдийнхөө хяналтыг тавиад явсан бол энэ маргаан гарахгүй байж болох байсан. Хамгийн гол нь мэргэжлийн хяналтынхан буудай тушаасан тухайн үед нь хяналтаа тавиад дүгнэлтээ гаргасан бол түүнийгээ баримтлах ёстой гэж эрдэмтэд үзэж байна.

Ашиг сонирхлын зөрчил гаргах бус эв эеэ хичээж, дотоодын тариалалт, үйлдвэрлэлээ сайжруулахад бүх хүчээ тавих ёстой баймаар. Үнэхээр гурил үйлдвэрлэгчдийн шаардлагагыг хангахгүй байгаа бол асуудлыг шийдэх ёстой. Газар тариалангийн газрын 60 хувь нь хүчтэй элэгдэлд орчихоод байгаа учраас хөрсний үржил шимийг сайжруулах, бордох асуудалд төр анхаарах ёстой болов уу.

Атрын гуравдугаар аян сайн болсон гэх дурсамжаар хол явахгүй. Урамшууллыг мөнгөөр бус бордоогоор өгөх хэрэгтэй.