Зөвшөөрөлгүй самар түүгчдийг ойгоос буулгажээ
Самар
2015.03.03

Зөвшөөрөлгүй самар түүгчдийг ойгоос буулгажээ

БОНХАЖ-ын сайдын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны  өдрийн А-40 тоот тушаал, Хэнтий аймгийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу Төв аймгийн Мөнгөн морьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт сумдын нутагт хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх тухай мэргэжлийн багийн нэгдсэн хяналт, шалгалтыг хийжээ.

    Хяналт шалгалтын явцад Хэнтий аймгийн улсын тусгай  хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй самар түүсэн 5, галт зэвсэг авч явсан 4 нийт 9 зөрчил илрүүлж, самарт явсан 30 иргэнд байгаль орчны тухай  хууль, Тусгай хамгаалалттай  газар нутгийн тухай  хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны  бүсийн тухай хууль тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль эрх зүйн актуудын талаар мэдээлэл өгч ойгоос буулгасан байна.