А.Ганбаатар: 170 мянган өрх буюу одоо 600 мянган хүн гэр хороололд амьдарч байгаа
“Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд /амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх/” хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна.
Тус хэлэлцүүлэгт УИХ-ын А.Ганбаатар оролцож өөрийн байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “Энэ зааланд сууж байгаа хүмүүс бол харьцангуй мэдээлэлтэй хүмүүс. Зарим нь одоо энэ утааны бохирдлыг бууруулах чиглэлд ажлын хэсэгт ороод Засгийн газрын түвшинд ажиллаж байсан. Зарим нь шинээр орж ирээд энэ танилцуулгаа хараад бол ерөнхийдөө ингээд ойлголт авчихсан харьцангуй мэдээлэлтэй хүмүүс цуглачихсан байгаа юм.
Минийхээр бол одоо гэртээ тэр галаа түлээд, нүүрсээ түлээд, утааны одоо хохирогч болоод сууж байгаа тэр хүмүүстэй адилхан түвшинд мэдээллээ хуваалцахыг хүсэж байна л даа. Тэгэхээр хамгийн түрүүнд төр засаг иргэн хоёрын итгэлцэл холдчихсон байна аа гэж хараад байна. Тэгэхээр итгэлцүүрээ ойртуулахын тулд яах вэ гэвэл энэ мэдээллүүдээ нээлттэй болгох хэрэгтэй.
Одоо энд нэг тийм мөнгөтэй холбоотой хардалтууд эсвэл энэ утааны бохирдлоос болоод эрүүл мэндээрээ хохирч байгаа хүмүүсийг нас барсан, бараагүй, хавдар болсон болоогүй эд нар гээд нэг тийм тодорхой цэг тавьчихсан хариултууд байхгүй байна л даа.
Тэгэхээр манай ажлын хэсэг бол 3 удаа дэд ажлын хэсэг хуралдаад том ажлын хэсгээрээ энийг бол ард нь гаргах ёстой. Нэг юманд бол итгээрэй. Энэ 126 гишүүнийг шүүмжилж байгаа хүмүүс зөндөө л байгаа. Янз бүрийн шугамаар орсон. Гэхдээ энэ шинэ парламент бол 80%-ийн шинэ хүмүүс байгаа. Энэ утааны асуудал дээр та нартай адилхан мэдээлэлтэй ч хүмүүс байгаа шоо шинээр мэдээлэл авсан ч хүмүүс байгаа.
Эхний ээлжид тэр судлаачдын хэлсэн бол агаар бохирдуулж байгаа юмнууд нь тодорхой юм байна. Тоосонцор, нүүрсхүчлийн хий, хүхэрлэг хий азотын давхар исэл за нефтийн шингэрүүлсэн хий байдаг аж. Агаар бохирдлын эх үүсвэрийн голомт нь гэр хороолол 60%-тай автомашинаас 30 бусад нь 15 гээд. Ингээд судлаачид өөрсдөө гаргасан тоо шүү.
Өвчлөлийн хувьд уушги, зүрх, амьсгалын замын өвчнүүд гээд за энийг шийдэх гээд гаргасан зардал бол төсвөөс 147 тэрбум төгрөг гэсэн нь хуучны судалгаа буюу 2018 он хүртэл. Мөн 60 гаран сая доллар гадаадын буцалтгүй тусламж авчээ.
Тавантолгой түлш компанид зарцуулсан мөнгө тэрбум гараад явж байгаа. Үр дүнд нь 17 цэгт хэмжсэн судалгаагаар бол олигтой гарсангүй. Хэдийгээр үзүүлэлт нь буурч байгаа ч гэсэн эрүүл мэндийнх нь үзүүлэлт нь өвчин зовлон одоо үүсгэх нигууртай байна аа гээд тэгээд яах вэ?
170 мянган өрх буюу одоо 600 мянган хүн гэр хороололд амьдарч байгаа үнэ байр орон сууцжуулна гэх юм бол хэдэн жил зарах юм ямар төсөв гарах юм төгсгөлийн шийдэл нь энэ л байгаа байхгүй юу.
Бусад нь болохоор богино болон дунд хэмжээнийх. Тэгэхээр энэ шийдлийг энэ одоо манай ажлын хэсэг гаргаад энийг төр засгийн шийдэх хүмүүстээ гаргаад оролцоо байх ёстой юм байна.
Төр засаг, хувийн хэвшил, иргэдийн оролцоо чухал бөгөөд утааг шийдсэн олон орон байна. Америк, Бээжин, одоо Лос Анжелес бүгдээрээ 7 8 үзүүлэлттэй маш олон хүний оролцогч талууд оролцож байж энийг шийддэг юм байна. Тэгэхээр энэ манай ажлын хэсгийн 3 хуралдааны дараа сонсголын дараа ийм нэгдсэн шийдвэрт бүгдээрээ хүрье гэж байгаа юм. Зөвхөн ажлын хэсгийн дүгнэлт биш хамт оролцогч олон нийт оролцсон ийм байгаасай гэж хүсэж байна” хэмээв.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn