“Монгол цэргийн жавхаа” уралдаан гуравдугаар сарын 23-нд эхэлнэ
“Монгол цэргийн жавхаа” уралдаан
2015.02.25

“Монгол цэргийн жавхаа” уралдаан гуравдугаар сарын 23-нд эхэлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Монгол цэргийн жавхаа” уралдаан зохион байгуулах тухай А/140 дугаар захирамж гаргалаа.

Захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас  Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг 3 дахь жилдээ зохион байгуулна. Тус уралдааны шалгаруулалтын ажлын хэсгийн ахлагчаар НЗДТГ - ын дарга, нийслэлийн Цэрэг татлагын товчооны дарга Ё.Гэрэлчулуун ажиллах юм. 

“Монгол цэргийн жавхаа” уралдаан нь анги байгууллагын тохижилт, бие бүрэлдэхүүний ажиллаж амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, бие бялдрын стандарт, жагсаалч ажиллагаа, гадаад үзэмжийг дээшлүүлж, Зэвсэгт хүчин, бусад цэргийн үйл ажиллагааг нийслэлийн иргэдэд сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилготой. 

Уралдаанд Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газрын харьяа анги, байгууллагууд оролцох бөгөөд 2015 оны 03 дугаар сарын 23-наас 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 2 үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Уралдааныг цэргийн хотхоны тохижилт, эрүүл аюулгүй байдлыг хангасан байдал, цэргийн алба хаагчдын бие бялдрын стандартыг биелүүлж байгаа байдал, жагсаалын үзлэгт дүрмийн дагуу бэлтгэж, цэргийн албан хаагчид дүрэмт хувцас, хэрэглэлийг хэрэглэж хэвшсэн байдал, анги, салбарын жагсаалын жигдрэлт зэргийг харгалзан дүгнэх юм