2011.07.05

Алтайн багачууд унших номтой боллоо

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын дээжис зохиолын дээжис цувралыг багцаар нь Говь-Алтай аймгийн бүх ЕБДС-иудад авч өгөн, Алтай нутгийнхаа хүүхэд багачуудыг баярлууллаа. Хөгжингүй орнууд дунд сургуулийнхаа хичээлийн хөтөлбөрт оруулж, хүүхэд багачууддаа заавал уншуулж, танилцуулдаг эдгээр номыг уншсанаар монголын хүүхдүүд дэлхийн үе тэнгийнхнийхээ уншиж буй түвшинд унших боломж бүрдэж буй юм.

Энэ талаар Алтай хотын 10 жилийн 1-р сургуулийн багш Б.Нарангэрэл:

"Манай аймгаас УИХ-д сонгогдсон. Ж.Энхбаяр гишүүн Алтай нутагт олон хөрөнгө оруулалт хийдэг. Энэ удаад бүх сургуулиудын номын санг хүүхдийн шилдэг номын цувралуудаар баяжуулан өгч байгаа нь үнэхээр том хөрөнгө оруулалт боллоо.

Учир нь сургуулиудын номын сангийн фонд сурагчдын эрэлт хэрэгцээг тэр бүр хангаж чадахгүй байгаа юм. Эдгээр номуудыг үзсэн. Үнэхээр сайхан номууд байна билээ. Ер ном уншина гэдэг хүүхэд багачуудын хувьд танин мэдэх, суралцахаас гадна ёс суртахууны ч их ач холбогдолтой.

Тэгээд ч дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг номуудын өгөөж маш их. Тийм учраас номыг өглөг өгнө. гэдэг өөрөө оюуны их хөрөнгө оруулалт юм. Эрхэм гишүүндээ Алтай нутгийнхаа хүүхэд багачуудын өмнөөс их баярласнаа илэрхийлье" гэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.