С.Энх-Амар: МоАХ-ны анхны их хурал дээр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан үг хэлж байлаа
Монголын ардчилсан холбооны анхдугаар их хурал 1990 оны хоёрдугаар сарын 18-нд хуралджээ. Энэ хурлын эхний хэсгийг Монгол телевизээр шууд дамжуулсан боловч, гишүүд санал хэлэх үеэр нэвтрүүлгийг зогсоосон юм. Үүнийг эсэргүүцэж МоАХ-ны гишүүд төв шуудангийн уулзварыг цаг шахам хааж байсан юм. МоАХ-ны гишүүн С.Энх-Амар нэвтрүүлэг зогссоноос хойших үг хэлсэн хүмүүсийн үгийг тэмдэглэж аваад өнөөг хүртэл хадгалжээ.
-МоАХ-ны зурагтаар нэвтрүүлээгүй хэсгийг та тэмдэглэж авсан гэсэн. Сонин юм их байгаа байх?
Тухайн үед эхний хэсгийг телевизээр нэвтрүүлээд жирийн гишүүд үгээ хэлэх цагт хаасан. Тэгж хаасны дараа үг хэлсэн хүмүүсийн үгийг тэмдэглэж авсан. Хаасны дараа МоАХ-ны дүрмийн төслийг Билэгт, мөрийн хөтөлбөрийн төслийг Сүхбаатар танилцуулсан. Баасан бас шашны тухай илтгэл тавьсан. Нийтдээ 57 гишүүн санал, бодпоо хэлсэн. Би ихэнхийг нь тэмдэглэж авсан. Тэр тэмдэглэл энэ байна. (Хар хавтастай тэмдэглэлийн дэвтэр харуулах)
-Тэр үед үг хэлж байсан одоогийн өндөр албан тушаалтан олон биз?
Олон байна. Жишээ нь одоо УИХ-ын гишүүн болсон Л.Энх-Амгалан байна.
-Энэ хүн МАН-аас УИХ-д сууж байгаа.
Тийм. Гэхдээ тэр үед чинь бусад намуудын гишүүд МоАХ-нд байдаг байсан. Л.Энх-Амгалан Эдийн засаг эрдэмтдийн шуурхай зөвлөлгөө хийе. Оюутнуудад даалгавар өгч шанага халбага зэргийг эх орон руугаа авчрах хэрэгтэй. Би Ленинградаас нисч ирлээ. Ветнамын оюутнууд ийм ажил хийж байна" гэж ярьж байсан.
С.Энх-Амар: Л.Энх-Амгалан Эдийн засаг эрдэмтдийн шуурхай зөвлөлгөө хийе. Оюутнуудад даалгавар өгч шанага халбага зэргийг эх орон руугаа авчрах хэрэгтэй. Би Ленинградаас нисч ирлээ. Ветнамын оюутнууд ийм ажил хийж байна" гэж ярьж байсан
Аймгуудын хэвлэл эрх чөлөөгүй байна. Цагаатгалын комисс ажиллахгүй байна” гэсэн үг хэлж байсан. Сэлэнгийн гаальд байгаа Нанжид “Үйлдвэрлэл нь хэрэглээгээ удирдаад байна. Ингэж болохгүй. Хэрэглээгээ дагаж үйлдвэрлэл хөгжих ёстой. Би бялуу идмээр байтал, надад талх л тулгаад байна. Орчин цагийн менежерүүдийг бэлдэх хэрэгтэй байна” гэсэн санааг анх дэвшүүлж байсан.
МоАХ- ныхан Хайнзан гэж дууддаг Цэгмэд “Социалист реализм гэдэг юмыг хурдан устгахгүй бол хойч үе маань хуурамч түүхээр хордож байна” гэсэн. Замын Үүдийн гаальд байгаа Хишигбат “Энэ социалист реализм үндэсний ёс заншлыг эвдээд, гадуурхаад байна. Үндэснийхээ уламжлалт ёс заншлыг яаралтай сэргээж авах хэрэгтэй” гэж байсан.
-Лидерүүд үг хэлээгүй юм уу?
Тэд нарын хэлсэн үг зурагтаар гарсан. Өмнө нь хэвлэлд нэлээд гарсан байсан. 58 дугаар сургуулийн багш Зоригт их сонин үг хэлсэн. Тэр “Өнөөдрийн байдлаар Монголд 100 мянган хүнд 330 хоригдол ноогдож байна.
Гэтэл АНУ-д 217, Англид 97 Голландад 37 ноогдож байна. Энэ чинь Монгол шоронжсон. гэдгийг харуулж байна. Монголчуудад эрх чөлөө алга” гэсэн үг хэлсэн.
-Судалгаа хийсэн байсан гэсэн...
МУИС-ийн социологийн багш Хатантөмөр гэж хүн өөрийн хийсэн судалгаагаа танилцуулсан. Мянга гаруй хүнээс авсан судалгаагаа арваад мянган хүний санал, бодол гэж тооцож болно гэж байсан. Судалгаанд хамрагдсан иргэдийн долоохон хувь амьдрал хангалуун гэж хариулсан. 67 хувь нь нам, засаг улс орныг удирдах чадваргүй болсон гэж үзсэн.
Арван хувь нь нам улсыг сайн удирдаж байна, 74 хувь нь Монголд олон намын тогтолцоог яаралтай нэвтрүүлэх хэрэгтэй гэж хариулсан. Сонирхолтой нь эрх барьж байсан МАХН- ын гишүүдийн 68 хувь нь олон намын системийг дэмжиж байгаа нь харагдсан. 90 хувь нь мал хувьд байх ёстой. Бас 85 хувь нь Монголд шударга ёс алга гэсэн дүгнэлт хийсэн байсан. 88 хувь нь хэвлэлийн эрх чөлөө байхгүй, 80 хувь нь НАХЯ хүний эрхийг зөрчигч гэж үзсэн.
-Өөр бичиг баримт батлаагүй юу?
Бүгдийг санахгүй байна. С.Зориг 19.30-д хурлыг хааж үг хэлсэн. Хаахаас өмнө МоАХ-ноос ЗХУ-ын коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга буюу Оросын удирдагч М.С.Горбачевт илгээх захидлыг уншиж танилцуулсан.
-Юун тухай захидал байсан бэ, явуулсан уу?
Одоо санахгүй байна. Явуулсан гэсэн.
-Яагаад тэмдэглэл хөтлөх болов, хэн нэгэн хүн танд захиалга өгсөн үү?
Хэн надад захиалга өгөөгүй. Би МУИС-ийн төгссөн түүх хүн. Түүх хүн зөвхөн өнгөрснийг судалдаг биш, өнөөдрийг тэмдэглэж үлдээх гэж үзээд би чадлынхаа хэрээр тэмдэглэж авсан.
-Өөр хүнд ийм тэмдэглэл байна уу?
Мэдэхгүй. Надад лав дуулдаагүй. Хурал дээр протокол хөтөлж байсан шиг санаж байна. Гэхдээ олдохгүй байгаа гэсэн яриа гарсан. Ер нь бол хурал хоёр өдөр болсон. Хүмүүс нэг өдрийг нь мэдэх байх Өмнөх өдөр нь хоёрдугаа сарын 17-нд болсон хурлыг МоАХ-ны ажлын зөвлөлгөө гэж нэрлэсэн. Ц.Элбэгдорж нээж үг хэлэхдээ “Анхны: цуглаан хийгээд 70 хоногийн нүүр үзэж байна. Өнгөрсөн хугацааны алдаа, оноогоо ярих цаг болсон. Маргаашийн хурлын төлөөлөгчдийн тос тогтоно.
Ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүдийг хуралд танилцуулна. Зохион байгуулалтын асуудал хэлэлцэнэ. Их хуралд туг эмблем, дүрэм, мөрийн хөтөлбөр танилцуулж батална гэж хэлсэн байна Хурлаас тэргүүлэгчдийг сонгосон. Тэр нь С.Зориг Ц.Элбэгдорж, С.Амарсанаа Дарь.Сүхбаатар, Ц.Энхтүвшин, Д.Сосорбарам, н.Нинж н.Жавхлан, н.Батсүх, н.Энх Амгалан нар юм.
-Өнөөдөр ямар хурал болов?
“МоАХ-ны анхны хурлын түүхэн ач холбогдол' сэдэвт бага хурал боллоо. Энс- хурал дээр түүхийн ухааны доктор О.Батсайхан “Орчин үеийн Монголын түүхэн дээ МоАХ-ны анхдугаар их хурлын ач холбогдол" сэдвээр илтгэл тавьсан.
Түүндээ “МоАХ-ны анхдугаар их хураг бол монголчуудын хувьд 1206 онд Их Монгол Улс байгуулагдсаны дараа орох түүхэн дэх том үйл явдал” гэж дүгнэсэн. Бас “С.Амарсанаа н.Ширнэн нарын ардчиллын тухай ном хэвлэгдэн гарсан С.Энх-Амарын “Өдрийн тэмдэглэл” хэвлэгдэхээр хүлээгдэж байна гэж хэлсэн.
-Таны энэ дэвтэр ном болж хэвлэгдэх үү?
Тэгнэ
672
691