О.Баасанхүү: С.Баярцогт биш өөр хүн юм биш үү
2015.02.17

О.Баасанхүү: С.Баярцогт биш өөр хүн юм биш үү

УИХ-ын нэр бүхий гишүүд Оюутолгойн асуудалд 17 тэрбумаар зөвлөгөө авахаар төсөвт суулгасан хэмээн С.Баярцогтыг буруутгаж, огцруулах санал өргөн бариад байгаа билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү дээрх асуудалд өөр байр суурьтай байгаа аж. Тодруулбал тэрбээр өөрийн “Твиттер” хуудаснаа “Оюутолгойд зөвөлгөө өгөх “Painter Law Firm” компани өмнө Батаарт зөвөлгөө өгсөн компани юм байна. Баярцогт биш өөр хүн юм биш үү” хэмээн жиргэжээ. Түүний жиргээний хариуд жиргээчид “Өөр хүн гэж яг хэн”, “Эзнийг нь эздийг нь” гэх зэргээр асуулт үлдээжээ.