Г.Баярсайхан интернэт хэрэглэгчдийн эрх чөлөөг хамгаална
Зарим улсад интернетийг хязгаарлах, цензурдэх замаар хэвлэн нийтлэх, мэдээллэх иргэний эрхийг зөрчих, боомилох оролдлого түгээмэл явуулж байгаад УИХ-ын гишүүд ихээхэн санаа зовж байгаа ажээ.
УИХ-ын нэр бүхий гишүүд энэ үзэл санаанд нэгдэж интернет эрх чөлөөг дэмжих парламентын бүлгийг байгуулаад байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан интернэтийн эрх чөлөөг өндөр хэмжээнд хамгаалах ёстой гэдгээ мэдэгдээд байна.
Тэрээр “Интернэтийн эрх чөлөөг Үндсэн хууль дахь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй дүйцүүлж ойлгох хэрэгтэй. Нөгөө талаас харахад интернэт тухайн улс оронд төр, засгийг хянаж байх зэвсэг юм.
Тухайлбал, авлигын эсрэг тэмцэх, албан тушаалтнуудын хээл хахуулийн талаар нээлттэй мэдээлэх талбар болсон. Ийм учраас аль ч орны эрх баригчид интернэтийн эрх чөлөөг аль болох хумих хандлага ажиглагдаж байгаа” гэжээ.