Энэ оноос дугаараа шилжүүлнэ
Утасны дугаар нь иргэний өмч болж байна.
2015.01.15

Энэ оноос дугаараа шилжүүлнэ

Манай улсад утасны дугаараа солилгүйгээр оператор компани сонгож болох үйлчилгээ нэвтрүүлэх болсон. “Манайх оператор дөрвөн компанийн эсрэг үйл ажиллагаа явуулж, энэ үйлчилгээг зориг гарган нэвтрүүлсэн юм.

Энэ нь компаниудад эрсдэл үүрүүлж мэдэх ч технологийн салбарт хийх зүй ёсны шинэчлэл мөн. Хэрэглэгчийг хаан гэж үзэж байгаа юм бол энэ боломжийг олгох ёстой.

Бид дугаартайгаа дурын оператор компанийг сонгох боломжийг бүрдүүлээд байна. Иймээс үүрэн холбооны оператор компаниудаас уучлал хүсэхийн зэрэгцээ талархсанаа илэрхийлэх нь зүйтэй.

Тэд эсэргүүцэхгүйгээр хуулиа биелүүлэхийн төлөө ажиллаж буй нь нийгмийн өмнөх хариуцдагаа ухамсарлаж буйн илэрхийлэл мөн” Ц.Жадамбаа дарга хэллээ. Тэгэхээр утасны дугаар нь иргэний өмч болж буй юм.

Энэ ажилд үүрэн холбооны компаниуд тааламжтай хандахгүй байгаа ч нэгэнт хууль гаргасан тул үүргээ биелүүлэх л ёстой аж. Төрийн байгууллагын зүгээс тэдэнд уян хатан хандан, дэмжиж ажиллана. Энэ оны I улиралд багтаан уг үйлчилгээг нэвтрүүлэх юм байна.