Төрийн 25 үйлчилгээг цахимаар авдаг болно.
2015.01.15
Төрийн зарим үйлчилгээг интернэтээр авна
МТШХХГ ирэх сард төрийн 25 үйлчилгээг цахимаар авдаг болгохоор өдгөө Засгийн газар тогтоол гаргахыг хүлээж байгаа аж.
Энэ нь ТҮЦ машины үйлчилгээнээс ч илүү хялбар юм байна. Иргэн гар утас, зөөврийн болон суурин компьютероосоо интернэт ашиглан төрийн үйлчилгээ авна гэсэн үг.
Замын цагдаагийн газрын лавлагаанаас эхлээд олон төрлийн үйлчилгээг цахимаар авдаг болох гэнэ.