Сумдын өрхүүд утасгүй интернэтэд холбогджээ
Сумдын өрх
2014.12.24

Сумдын өрхүүд утасгүй интернэтэд холбогджээ

“Монголын Цахилгаан Холбоо” ТӨХК нь Монгол улсын хэмжээнд 150 сумыг интернэтжүүлэх төслийг хэрэгжүүлж эхлээд байгаагийн нэг хэсэг нь Баянхонгор аймагт үргэлжилж байна.

Тус аймгийн Баацагаан, Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст, Жаргалант, Заг, Гурванбулаг, Баянбулаг гэсэн найман сум интернэтэд холбогджээ. Эдгээр сумдаас Баацагаан, Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст сумдын төрийн байгууллагууд /ЗДТГ, Сургууль, Эмнэлэг, Соёлын төв, Цэцэрлэг, Цагдаагийн хэлтэс/ эхний ээлжинд өндөр хурдны шилэн кабелийн интернэтэд бүрэн холбогдсон аж. Мөн тус аймгийн Жаргалант, Заг, Гурванбулаг, Баянбулаг сумдад WiFi төхөөрөмж 3 ширхэгийг суурилуулж, сумдын айл өрхүүдийг бүхэлд нь утасгүй интернэтээр хангаж буй юм байна.