МОНГОЛ УЛС ДАЛАЙД ГАРЦГҮЙ Ч САНСАРТ ГАРЦТАЙ БОЛНО
2024.09.16

МОНГОЛ УЛС ДАЛАЙД ГАРЦГҮЙ Ч САНСАРТ ГАРЦТАЙ БОЛНО

Өнөөдөр манай улс харилцаа холбооны салбарт халаасны өрөө түрээсэлж жил бүр хиймэл дагуулын зардалд 41 тэрбумыг бусад улсад төлж байна. Интернет, шилэн кабелиа хойд, урд хөршөөр дамжуулан авч байна. Тийм учраас Засгийн газраас "ЧИНГИС SAT" Үндэсний хиймэл дагуул хөөргөх ажлыг Франц улстай хамтран хэрэгжүүлэхээр болсон.

Энэ хүрээнд Сансрын бодлогын үндэсний зөвлөл хуралдлаа. Хурлаар Үндэсний хиймэл дагуулыг хөөргөхөд байгуулах гэрээ, төсөв санхүү зэрэг төлөвлөгөө явцын талаар мэдээлэл авч, санал солилцлоо.
Үндэсний хиймэл дагуул хөөрснөөр бид уул бүрд антен зоож арчлахгүй, өвөлжөө бүр антенаар дамжуулдаг байдал арилна. Жилийн дөрвөн улирал улс эх орныхоо хаанаас ч төрийн үйлчилгээг цахимаар авна. Гамшиг болохоор шуудай зөөдөг биш, гамшгаас бүрэн утгаар нь урьдчилан сэргийлж, хамгаалдаг болно. Ингэснээр 2040 он гэхэд 10 орчим их наяд төгрөгийн хэмнэлт, өгөөж, үр дүнг авчирна. Халаасны өрөөнөөс гарч харилцаа холбооны салбарт тусгаар тогтнол, кибер аюулгүй байдлаа баталгаажуулах юм.