2014.11.12
Ц.Жадамбаа: Бид хөгжлийг кодчилж чадна
Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн ирээдүйн хөгжлийг тодорхойлох зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын хоёрдугаар чуулган”-ыг энэ сарын 11-ний өдөр “Мэдээллийн технологийн үндэсний парк”-д “Хөгжлийг кодчилъё” уриатайгаар Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар, Мэдээллийн технологийн үндэсний парк ба Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо хамтран зохион байгуулагдаж байна.
Энэ үеэр Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа "Чуулган дээр хөгжлийг кодчильё гэж өгсөн гол шалтгаан нь өнөөдөр мэдээллийн технологи программ хангамжгүйгээр ямар ч салбар үгүй боллоо.
Айл өрх, боловсрол эрүүл мэнд гээд бүхий салбарын салшгүй хэрэглээ болсон. Тиймээс бид хөгжлийг кодчилж чадах юм байна. Харин ингэхийн тулд яах хэрэгтэй вэ гэдгээ ярилцаж байгаараа энэ чуулган онцлогтой болж байгаа юм." гэж хэллээ.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү.