2015.02.05

Ц.Жадамбаа: Одоогийн байдлаар 4800 гаруй байгууллага бүртгэлээ хийлгээд байна

Төслийн ил тод байдлыг хангах зорилготой хэрэгжүүлж байгаа Шилэн дансны  хууль ямар шатандаа хэрэгжиж байгаа талаар тодрууллаа.

МШХХТГ-ын дарга Ц.Жадамба: Ерөнхийдөө 6000 байгууллага бүртгэл хийлгэх эрхээ үүсгэх ёстой байгаа одоогоор 4800 гаруй байгууллага бүртгэлээ хийлгээд эрхээ авч ажиллаж байна.   Интернэт байхгүйгийн шалтгаанаас нэвтрээгүй байгаа 1500- аад байгууллага байна.

Хуулийнхаа дагуу шивэлт маань хийгдэж байна. Хуулийн хэрэгжилтийг хангах асуудал тухайн хүмүүсийн эрх үүрэгт байгаа. Шивэлтэд гарах аливаа асуудал бэрхшээлийн үед лавлах утас ажиллаж байгаа тул эргэх холбоотойгоор учирсан алдааг засаж явж байна.

Одоогийн байдлаар онцгой алдаа гацаж ачаалж байгаа алдаа гарахгүй хэвийн явагдаж байгаа