Хотын дарга 461-р ангид хоригдож байгаа “Саусгоби сэндс”-ийн ажилтнуудтай уулзжээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
2015.02.06

Хотын дарга 461-р ангид хоригдож байгаа “Саусгоби сэндс”-ийн ажилтнуудтай уулзжээ

"Саусгоби сэндс” компанийн 2011 оны санхүүгийн тайланг гаргахдаа 90 гаруй тэрбум төгрөгийн орлогод ногдох 17 тэрбум төгрөгийн татвар буюу ойролцоогоор 35 тэрбум төгрөгийн татвараас санаатайгаар зайлсхийснийг нь тогтоож, эргүүлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Тус компаний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан АНУ-ын иргэн Жастин болон Филиппин улсын иргэн Кажуком, Дэвид нарт холбогдох хэргийн шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн II шүүхэд гурван өдөр үргэлжилж, 5.6 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Канад улсын “Саусгоби сэндс” ХХК-ийн ажилтан болох Жастин Капла, Хилорион Кажуком, Кристобал Давид нартай өчигдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл уулзсан байна. Тэрээр Монголын Бизнесийн зөвлөл болон “Сео” клубын хүсэлтээр ийн уулзжээ.