С.Ганбаатар Хөдөлмөрийн намыг удирдана
Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй Монгол залуус улс төрд шинэ салхи сэвэлзүүлэх алхмыг зориглон хийж эхэлжээ.
Тэд хүсэл зорилгоо нэгтгэж Хөдөлмөрийн нам байгуулан өөрсдийг нь чиглүүлж, цэвэр Монгол Улсыг бий болгож чадах хүнээр УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг сонгосон байна.
Удаан ярилцаж, энэ чиглэлээр нэлээд олон үйл ажиллагаа явуулсны эцэст Монголдоо ажиллаж амьдарч буй оюунлиг залуусыг эгнээндээ нэгтгэсэн гэнэ.
Ямартаа ч бугшсан намуудаас нийгэм бүхэлдээ залхаад байгаа энэ үед ард түмэнд шинэ сонголт гарч ирж байгаа бололтой. Олон нийт энэ талаар “Монголыг аврах залуучуудын түрлэг эхэлж, салхи эргэлээ” хэмээн ярилцаж байгаа сурагтай. Гадаад улс оронд ажиллаж амьдарч буй Монгол залуус Хөдөлмөрийн намаа Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хөөцөлдөж байгаа аж.