Санхүүжилт нь шийдэгдвэл спорт цогцолборын барилгыг энэ онд ашиглалтад оруулах боломжтой гэв
үүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
2015.01.21

Санхүүжилт нь шийдэгдвэл спорт цогцолборын барилгыг энэ онд ашиглалтад оруулах боломжтой гэв

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Санхүү, эдийн засгийн хорооны дарга Ж.Сандагсүрэн дутуу баригдсан 700 хүний суудалтай спорт цогцолборын санхүүжилтын асуудлаар гүйтцэтгэгч байгууллага болох “Боорчи” ХХК-ийн удирдлагатай уулзаж шийдвэрлэх арга замын талаар ярилцлаа.

Энэхүү бүтээн байгуулалтын ажил нь 2008 онд үндсэн барилгын ажил нь хийгдсэн боловч  дотор заслын ажил хийгдээгүйн улмаас өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байгаа юм.  “Боорчи” компанийн зүгээс үлдсэн санхүүжилтын асуудлаар Эрүүл мэндийн яам болон бусад газруудад удаа дараа хандсан ч өдийг хүртэл шийдэгдэхгүй байгаа ажээ.

Одоогоор энэхүү ажлыг дуусгахад 1080 сая төгөг шаардлагатай байгаа бөгөөд санхүүжилтын асуудал шийдэгдвэл спорт цогцолборын барилыг ондоо багтаан хүлээлгэн өгөх бүрэн боломжтой гэдгийг Боорчи ХХК-ийн захирал М.Нямжав уулзалтын үеэр хэллээ.

Харин Санхүү эдийн засгийн хорооны дарга Ж.Сандагсүрэнгийн зүгээс энэ асуудлаар дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүн Д.Сумъяабазараар дамжуулан холбогдох яаманд хандаж шийдвэрлүүлэхийн төлөө ажиллана гэдгээ хэллээ. Тэрбээр  “Хүүхэд багачуудын хувьд цогцолбор барилга нэг хоногийн өмнө ч болов ашиглалтад орох шаардлага байгаа” хэмээн онцолж байсан юм.