Иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар
2014.12.15

Иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатарын санаачилгаар 2014 оны 12 дугаар сарын 12 өдөр тус дүүргийн 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэр FLORA цэцгийн дэлгүүрийн орчим автомашины давхар зогсоол барих талаар хороодын иргэдээс санал асуулга авч,  хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Санал асуулгад 475 иргэн хамрагдсанаас 358 буюу 75,3 хувь нь дэмжсэн санал өгсөн байна. Хэлэлцүүлгийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар удирданж, автомашины давхар зогсоол барих талаар танилцуулга хийж иргэдийн санал хүсэлтийг сонсож, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв. Иргэд давхар зогсоол барих ажил тулгамдсан асуудал учир дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ өөр байршил сайтай газруудад зогсоол барих санал хэлж байв.

Тухайлбал 12-р хорооны 2 дугаар байрны дэргэд дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий 2 давхар зогсоол, 9, 11 дүгээр байрны арын нэгдсэн гражийг давхар болгох, 99 дүгээр цэцэрлэг 9 дүгээр байрны хоорондох ухсан нүхэнд болон 11 дүгээр байрны 3 дугаар орцны үүдэнд давхар зогсоол барих  гэх мэт бүтээлч, ажил хэрэгч саналууд гаргаж байлаа. Хэлэлцүүлгийн дараа  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар иргэдийн гаргасан саналын дагуу газар дээр нь биечлэн очиж танилцав.