Г.Шийлэгдамба: Салбарт тулгамдсан гол асуудлыг эхнээс нь шийдэж байна
Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбатай ярилцлаа.
-Та ажлаа хүлээн авсны дараа салбартайгаа хэр танилцсан бэ ?
Учиргүй танилцаад байхаар цаг хугацаа өнгөрсөнгүй. Гэхдээ салбартайгаа танилцахаас илүү шийдэх асуудал маш байна. Тухайлбал сайд болох үед УИХ-ын гишүүдийн зүгээс маш олон асуудлыг хөндөж тавьж байсан.
Тэр бүхнийг газар газар дээр нь шийдэхийн тулд нөхцөл байдал хэрхэн байгааг сайн судлаж ажлаа эхэлсэн. Үүнийг хамгийн чухал нэг нь хүүхдийн эмнэлгийн асуудал байх жишээтэй.
Одоо хүүхдийн томуу, томуу төст өвчний тархалт идэвхтэй үе. Гэх мэт олон асуудал дундаас тодорхой гол асуудлыг барьж аван шийдэж зохицуулах нөхцөлд ажиллаж байна.
-Хүүхдийн эмнэлгийн асуудал яг одоо юу болж байна вэ. Аль барилгыг хүүхдийн эмнэлэг болгохоор төлөвлөөд байна вэ ?
Хүүхдийн эмнэлгийн асуудалд тавих хяналт сулраагүй. Уг асуудлыг ирэх сарын нэгний дотор шийдвэрлэх ёстой. Харин өнгөрсөн хугацаанд түүний өмнөх зохицуулалтыг хийсэн.
Өнөөдрийн байдлаар эмнэлгийн коридорт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхэд байхгүй байгаа. Баянгол, Сүхбаатар зэрэг зарим дүүргүүдэд ор зохицуулалтын ажлууд хийгдсэн. Гэхдээ хамгийн чухал нь цаашдаа яах ёстой вэ гэдэг асуудал.
Жил болгон уг асуудал хөндөгдөөд байх уу. Тиймээс барилгын асуудал хөндөгдөж эхэлсэн. Яг одоо эмнэлгийн барилгын ажлыг хариуцсан ажлын хэсэг гараад ажиллаж байна.