Г.Шийлэгдамба шийдэж эхэллээ
Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба
2015.01.08

Г.Шийлэгдамба шийдэж эхэллээ

Эрүүл мэндийн сайдаар томилогдоход нь олон хүн “Лам олдолгүй буцахдаа заллаа” хэмээн тохуурхагдаж байсан Г.Шийлэгдамба өмнөх сайд Н.Удвал, дэд сайд Ж.Амарсанаа нарын үл ойлголцлын улмаас Монгол Улсын эмийн жагсаалтад бүртгэгдэхгүй байсан элэгний С вирусын эсрэг үйлчилгээтэй Софосбувир эмийг жагсаалтад оруулах ажлыг богинохон хугацаанд хэрэгжүүлж, ямарваа ажлыг шийдэж чаддаг гэдгээ харуулж эхлэв.

Монголд 400 мянга гаруй хүн элэгний С вирусын халдвартай гэхээр энэ эм бидэнд ямархуу хэрэгцээтэй гэдэг нь ойлгомжтой.

900 ам. доллараар гурван cap, 1800 ам. доллараар зургаан cap уух боломжтой болж байгаа нь Монголчуудын дунд элэгний С вирусын тархалт өндөр байгааг бодолцон үзэж тухайн эмийг үйлдвэрлэгчдээс бидэнд барьж байгаа томоохон хөнгөлөлт, буянтай үйлдэл юм.

Харин энэ чухал ажлыг гацаасаар байсан Н.Удвал сайдыг буруутгах уу, Г.Шийдэгдамба сайдын шийдэх чадварыг үнэлэх үү гэдэг нь тусдаа асуудал билээ.