УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2014.11.24

С.Одонтуяа: Төрөөс эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар баримтлах бодлого алга

“Монголын эрүүл мэндийн шинэчлэл- 2014” нээлттэй форум боллоо.

Форумаар нийгмийн эрүүл мэнд, тусламж үйлчилгээ эрүүл мэндийн санхүүжилт гэх зэргээр эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, гарах гарцыг нээлттэй хэлэлцсэн аж.

Төрөөс  эрүүл мэндийн салбарт баримтлах урт хугацааны бодлогыг тодорхойлсноор тулгамдаж буй олон асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж байна.

 УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Төрөөс эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар баримтлах бодлого байхгүй байна. Энэ салбарт бид ойрын таван жилдээ, арван жилдээ ямар бодлого баримтлах вэ гэдгээ яриад үүн дээр хууль тогтоомжоо гаргавал их амар, тогтвортой байдаг. Төрөөс барих бодлого байхгүй байгаа учраас эрүүл мэндийн хууль тогтоомжууд байнга тогтворгүй өөрчлөгдөж байна” гэлээ.

Тус форумд монголын эрүүл мэндийн салбарын төрийн болон ТББ-ууд, улсын, хувийн эмнэлгүүдийн төлөөлөл, ОУ-ын байгууллагын 350 гаруй төлөөлөгч оролцжээ.  

                               Үргэлжлэлийг бичлэгээс  үзнэ үү