ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвийн нээлтийн үйл ажиллагаа боллоо
Өнөөдөр ЭМЯ-нд Шуурхай удирдлагын төвийн нээлт боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа болон яамны газар, хэлтсийн дарга нар, Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат,
ДЭМБ-ын Монгол дахь төлөөлөгч Сү Нюнт У болон НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Азийн хөгжлийн банк, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Койка, Япон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайка, Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн зөн олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Эрүүл мэндийн сайд уг төвийн үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ: “Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн та бүхэн бол Монгол улсын эрүүл мэндийн салбарт онцгой ач холбогдолтой арга хэмжээний түүхэн гэрч болж байна.
2012 онд ЭМЯ дэргэдээ Шуурхай удирдлагын төвтэй болох хүсэлтийг ДЭМБ-д тавьсаны дагуу ЭМЯ, ДЭМБ-ын Ази, Номхон далайн баруун
“Шуурхай Удирдлагын Төв” нээгдэж, үйл ажиллагаагаа эхэллээ
эргийн бүс болон Монгол дахь түүний суурин төлөөлөгчийн газар хамтран ажилласны үр дүнд Шуурхай удирдлагын төвтэй болж байгаад Эрүүл мэндийн салбарын нийт ажилтан, албан хаагчдынхаа өмнөөс гүн талархал илэрхийлж байна.
Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлууд; тухайлбал хүнсний аюулгүй байдал, химийн хордлого, олон нийтийг хамарсан гамшиг, газар хөдлөлт, осол, гэмтэл гэх мэт өдөр тутамд гарч байгаа эрсдэлт, ноцтой байдлууд тохиолдож, хамрах хүрээ нь нэмэгдэж байгаа өнөө үед ЭМЯ дэргэдээ Шуурхай удирдлагын төвтэй байх зайлшгүй шаардлагатай байсан.
Шуурхай удирдлагын төвтэй болж байгаад Эрүүл мэндийн салбарын нийт ажилтан, албан хаагчдынхаа өмнөөс гүн талархал илэрхийлж байна
Уг төв нь тайван үед нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гарахаас сэргийлэх, мэдээ, мэдээллээ солилцох, тандалт судалгааг хийх үүрэгтэйгээр ажиллана.
Харин ноцтой байдал үүссэн үед шуурхай удирдлагын арга хэмжээ авах, ноцтой байдлаас үүсэн гарах хор хохирлыг бууруулах, урьдчилан сэргийлэх өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулах төвтэй болсон нь эрүүл мэндийн шинэчлэлийн хувьд маш том өөрчлөлт авчрах хөрөнгө оруулалт боллоо гэж талархан хүлээн авч байна” гэлээ.
Шуурхай удирдлагын төв нь ДЭМБ-ын Ази, Номхон далайн баруун эргийн бүс, ЭМЯ-ны харъяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, 21 аймаг, НЭМГ, 5 аймгийн БОЭТ-тэй шууд холбогдон үйл ажиллагаа явуулах боломжтой. Тус төв нь аудио, видео хурлын тоног төхөөрөмж, утасгүй интернэт сүлжээ, кабелийн телевиз, дуу шуугианаас тусгаарласан зориулалтын хана, нэмэлт цахилгаан эх үүсвэрээр хангагдсан ажээ.
Ийнхүү ЭМЯ-ны дэргэд олон улсын дүрэм, шинэ болон сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх стратегийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн ноцтой үйл явдал, халдварт өвчний дэгдэлт, цар тахал, гамшгийн үед бэлэн байдлыг хангахад;
• хариу арга хэмжээг шуурхай удирдан зохион байгуулах;
• шийдвэр гаргагчдыг үнэн, зөв, бодит мэдээллээр хангах;
• салбарын болон салбар хоорондын үйл ажиллагааг
уялдуулан зохицуулах үндсэн үүрэгтэй “Шуурхай Удирдлагын Төв” нээгдэж, үйл ажиллагаагаа эхэллээ.