УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2014.11.25

С.Одонтуяа: Уламжлалт анагаах ухаан манай бренд болж чадна

Ардын анагаах ухаан 5000 жилийн түүхтэй. Хэрэв төрөөс санхүүжилт олговол уламжлалт анагаах ухаан дэлхийн бренд болох бүрэн боломжтой гэж судлаачид дүгнэжээ.

Харин УИХ-ын зарим гишүүд уламжлалт анагаах ухаанд төрөөс тэтгэлэг олговол Монгол улсын нэр хүндийг дэлхийд таниулах гол салбар болж чадна гэж харж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “ОХУ-ын хил нээгдэх үед Буриадууд Монголд орж ирсэн. Тэд манай  уламжлалын эмнэлэгт эмчлүүлэх гэж олноороо ирдэг. Тиймээс бид үүн дээр зөв бодлого барин ажиллаж чадвал манай бренд бүтээгдэхүүн болж чадна” гэлээ.  

Энэ үеэр мөн төрөөс баталж  буй хууль эрх зүйн орчинг хэрэгжүүлэх менежментийг эмнэлгүүд бие даан шийдэх боломжийг олгох нь зүйтэй гэж үзсэн байна. Хэрэв эмнэлгүүд менежментээ өөрсдөө боловсруулаад эхэлбэл эрүүл мэндийн салбар маш хурдацтай хөгжинө гэж үзэж байгаа аж.
                                           Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү