Г.Шийлэгдамба: Энэ онд хүүхдийн гурван эмнэлэгтэй болно
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба
2015.01.12

Г.Шийлэгдамба: Энэ онд хүүхдийн гурван эмнэлэгтэй болно

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг “Ярилцах танхим ”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Танай яам нэлээд өргөн хүрээний асуудлыг хамарч ажиллахаар болсон. Мөн хоёр дэд сайдтай болсон байх гэж бодож байна. Гэхдээ сайд нь МАХН-ынх, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн дэд сайд нь МАН-ынх, спортын асуудал эрхэлсэн дэд сайд нь АН-ынх. Дэд сайд нарыг томилох явцад “Намаар нь сэлгүүлэхээр хяналт тавих боломж олгоно” гэж ярьж байсан. Та дэд сайд нартайгаа хэрхэн ойлголцож байна. Намын харьяаллаар улс- төржих асуудал гарч байна уу?

-Би маш сайн хамтарч ажиллах боломжтой гэж харж байгаа. Шийдлийн Засгийн газар УИХ-д суудалтай намуудын төлөөллөөс бүрдсэн. Эрүүл мэнд, спортын яамны улс төрийн албан тушаалтнууд ч гурван намын төлөөлөл. Манай яамны удирдлагууд салбарынхаа ажлыг улс төрөөс ангид хийхийн тулд энд ирсэн хүмүүс.

Тиймээс ямар нэгэн эргэлзээ, тээнэгэлзээгүйгээр яамныхаа үйл ажиллагааг нэг гар дор зангидан авч явж чадна гэдэгт итгэж байна. Хоёр дэд сайд томилогдсон өдөр яг энэ асуудлаар уулзалт хийж, ойлголцож чадсан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд бидний дунд ямар нэг асуудал үүсээгүй.

Тэр ч бүү хэл өөрсдийн хариуцаж байгаа салбарт хийх ёстой ажлуудыг УИХ дахь намын бүлгүүдийн хуралд танилцуулж, дэмжүүлж ажиллах алхмуудыг хийж  эхэлсэнд их олзуурхаж байна, Тэгэхээр Эрүүл мэнд, спортын яам бусад яамыг бодвол илүү давуу талтай гээд хэлчихэд нэг их буруудахгүй л болов уу.

-Танай намаас томилогдсон сайд Н.Удвалыг өнгөрсөн хугацаанд ажлаа муу хийсэн гэх дүгнэлтийг олон хүн хийж байгаа. Энэ ч үүднээс эрүүл мэндийн салбар уналтад орсон гэх. Та ажлаа хүлээж авахдаа нмар дүгнэлт хийсэн бэ?

Би Н.Удвал сайдын ажлыг дүгнэх эрхгүй. Энэ бол тусдаа асуудал. Ер нь эрүүл мэндийн салбар чах зээлийн тогтолцоонд шилжих үед хамгийн их орхигдсон салбар. Бусад салбар зах зээлийн харилцаанд ороод олон улсын түвшнээс хоцрохгүй хөгжиж чадсан байхад нийгмийн гэгдэх хэдхэн салбар орхигдчихсон нь гашуун боловч үнэн гэдгийг сүүлийн үед улстөрчид хүлээн зөвшөөрч, анхаарал хандуулж эхэлж байна.

Тиймээс энэ салбарын уналтыг ганц нэг сайд болон удирдлага, энэ салбарт ажиллаж байгаа 40 гаруй- мянган албан хаагчтай нь холбож ярихын оронд Монгол Улсын төр засгийн бодлогын түвшинд ярих ёстой болов уу. Өнөөдөр энэ салбарт ажиллаж байгаа албан хаагчид хамгийн бага цалин авч хамгийн их ажлыг хийж байна.

Үнэнийг хэлэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувь хүрэхгүй хэмжээний орлогыг эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа нь өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад олон арав дахин бага байна. Манайхтай ижил түвшинд хөгжиж буй орнуудтай харьцуулахад ч хэд дахин бага байгаа юм.

Монгол Улсын хэмжээнд буй ядуурал, ажилгүйдэл, иргэдийн бухимдал зэрэг нийгмийн сүүдэр бүхэн эрүүл мэндийн салбарын нуруунд ачаа болж байна. Энэ ачааг хөнгөлж чадах эсэх нь Засгийн газар, УИХ-тай шууд холбоотой.

-Таныг газрын дарга нараа шалтгаангүйгээр халсан гэх мэдээлэл гарсан. Уг нь энэ яамыг өмнө нь танай намын хүн удирдаж байсан болохоор халаа, сэлгээ бага явагдах байх гэсэн хүлээлт байсан юм?

Энэ бол ташаа мэдээлэл гэж хэлмээр байна. Эрүүл мэнд, спортын яам шинэ бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж бүтцийн өөрчлөлт хийж, яамны дотоод үйл ажиллагаа. стратегийг өөрчлөх шаардлага тулгарсан. Дарга нартай холбоотой асуудал үүссэн гэж үзэж байгаа бол сонгон шалгаруулалт удахгүй болно.

Дарга болох сонирхолтой бүх хүнд сонгон шалгаруулалтад орох хаалга нээлттэй гэдгийг хэлмээр байна, Түүнээс биш би ажлаа аваад хүмүүсийг халж, сольсон асуудал байхгүй. Хуулийн хүрээнд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж байна. Шаардлагатай гэвэл энэ асуудлыг Төрийн албаны зөвлөлөөс очиж тодруулж болно. ,

-Тэгээд ямар учраас ийм гомдол гарч байна гэж та бодож байна?

Миний хувьд эрүүл мэндийн яаманд ажиллаж байсап эарим удирдлагатай санал солилцож, цаашид хамтарч ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлж, ганц хоёр хүнийг ажлаас нь чөлөөлсөн тохиолдол бий, Үүнтэй холбоотойгоор дээрх мэдээлэл гарсан байх.

-Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалт удахгүй болно. Танай намын Төрийн нарийн бичгийн даргын суудлыг авах сонирхол намуудад байна гэсэн. Эндээс үл ойлголцол үүссэн гэх мэдээлэл байиа. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

Бүтэц нь өөрчлөгдсөн яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг нэг өдөр, нэг тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Тэднийг хэн нэгэн хун ажлаа хийж байхад нь халчихсан юм биш. Тиймээс Төрийн албаны зөвлөл Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалтыг зарласан.

Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулах ажил хуулийн хүрээнд, тухайн яамдын ажлын байрны тодорхойлолтын дагуу хийгдэх байх гэдэгт итгэж байна. Тиймээс энэ томилгоон дээр ямар нэгэн үл ойлголцол гарахгүй байх аа,

-“Хавдар судлалын үндэсний гөвийн дарга Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар очих нь тодорхой болсон” гэсэн мэдээлэл гарсан. Үүнд ямар хариулт өгөх вэ?  

Төрийн албан зөвлөлөөс зарлаж байгаа ажлын байрны сонгон шалгаруулалтад ямар ч хүн өрсөлдөх боломжтой. Мэдээж эмч хүн байх нь ойлгомжтой. Тиймээс эмч нараас? хэн нь ч өрсөлдөх боломжтой гэж бодож байна.

-Эмч, багш нар өнгөрсөн баасан гарагт Төрийн ордны гадаа эсэргүүцлээ илэрхийлж жагслаа. Урамшууллыг нь танахаас эхлээд төрийн албан хаагчийн сүлжээнээс гаргах тухай асуудал тэднийг бухимдуулж, жагсахаас өөр аргагүй байдалд орууллаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

Эмч, багш нар төрийн жинхэнэ албан хаагч биш, төрийн үйлчилгээний албан хаагч учир төрийн албан хаагчийн сүлжээнээс гаргах тухай асуудлыг сүүлийн үед хөндөх болсон. Гэхдээ энэ бол сайтар судалж, тооцсны үндсэн дээр гаргах ёстой шийдвэр.

Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа албан хаагчийн нэг хунд ногдох санхүүжилтийн хувь хэмжээг нэмэгдүүлж байж энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн нөхцөл байдлыг сайжруулах шаардлага тулгарч байгаа. Тэгэхгүйгээр таналт, хасалт хийгээд статусыг нь өөрчлөөд явах нь боломжгүй асуудал.

-Өнгөрсөн оны төсвийг тодотгох үеэр эрүүл мэндийн салбараас нэг тэрбум орчим төгрөг танасан. Ер нь асуудал үүсэх бүрт энэ салбарт хуваарилсан мөнгийг танаж хясдаг нь ажиллагсдыг нь бухимдуулдаг. Цаашид ямар байрсуурьбаримталж ажиллах вэ?

Улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учир энэ оны төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлсэн, Энэ бүхний цаана хамгийн их хүндрэл нь эрүүл мэнд, нийгмийн салбарт тусч байгаа. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тасралтгүй үргэлжлэх ёстой төрийн үйлчилгээний нэг байтал саатах хүртэл нөхцөл байдал үүсчихээд байгаа нь өөрөө асуудал юм.

Ер нь төсөв батлахдаа улстөрчид нөхцөл байдлыг харгалзан үзэж, боломжтой үедээ хөрөнгө шаардлагатай салбаруудыг анхаарах ёстой, Харам- салтай нь өнгөрсөн жилүүдэд улстөрчид алдаа гаргасан, Харин энэ жилийн хувьд үнэхээр хөнжлийнхээ хэрээр хөлөө жийхээс өөр аргагүй байна,

-Эмнэлгийн хүрэлцээ муугаас болж Засгийн газар эмнэлгийн тоог нэмэгдүүлэх хэд хэдэн шийдвэр гаргасан. Энэ хэзээ шийдэгдэх бол?

Хүүхдүүд сүүлийн үед маш их өвчилж хүүхдийн эмнэлэг барих шаардлага тулгарсан, Сүүлийн 20-30 жил хүүхдийн болон төрөх эмнэлэг баригдаагүй. Цаасан дээр ажил хийхгүйн тулд Засгийн газар шуурхай арга хэмжээ авч, 2015 онд хүүхдийн гурван эмнэлэгтэй болох зорилт тавин ажиллаж байна.

Тухайлбал, Төрийн ордны хажууд байрлах төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн зориулалтаар барьсан барилгыг нэгдсэн эмнэлэг болгох талаар Ерөнхий сайдтай зөвшилцөлд хүрсэн. Яармагт баригдаж байгаад царцаагдсан 300 ортой эх, хүүхдийн эмнэлгийн барилгын ажлыг концессийн гэрээгээр бариулах асуудлыг үндсэндээ шийдсэн.

Гэхдээ эмнэлэгтэй болно гэдэг зөвхөн байр, байшинтай болох гэсэн үг биш, Үүнтэй хамт хүний нөөц, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдэх ёстой, Хөрөнгө мөнгөний хомсдолтой энэ үед бүхнийг цогцоор нь шийднэ гэдэг багагүй бэрхшээл учруулж байгаа ч шийдэхийн төлөө ажиллаж байна,

-Эмийн шинэ журмыг Засгийн газрын хуралдаанаар батлуулсан гэж байсан. Энэ талаар тодруулна уу?

Тийм. Эм, эмийи бүтээгдэхүүний салбарын хөгжил дээд цэгтээ хүрсэн гэж болнө. Тиймээс дэлхийн олон сая хүн Монголд эмчлэгдэхгүй гэгдэж байгаа өвчнийг эмээр анагаах боломж эдэлж байна. Үуний нэг жишээ нь элэгний С вируеын эсрэг эм.

Монгол Улсад энэ өвчнөөр шаналж буй 400 гаруй хун байдаг гэсэн тооцоо бий. Намайг ажлаа авсны дараа олон хүн уулзаж, элэгний С вирусын эсрэг үйлчилгээтэй эмийг Монголд оруулж ирэх боломжийг нээж өгөхийг хүссэн.

Энэ ч үүднээс судалж үзээд олон улсын түвшинд өндөр технологи, стандартын шаардлага хангасаи дэлхийн өндөр хөгжилтэй улс орны эмнэлгийн үйлчилгээнд ашиглагдаж байгаа эмийг Монгол Улсад богино хугацаанд оруулж ирэх боломжийг эмийн зөвлөлөөр хэлэлцүүлж, тодорхой санал авсны үндсэн дээр Засгийн газрын хуралдаанаар батлуулсан. Өмнөх журмаар зургаан сараас хоёр жилийн хугацаанд бүртгэсний үндсэн дээр дээрх эмийг Монголд оруулж ирдэг байсан бол одоо 30 хоногийн дотор оруулж ирэх боломж нээгдсэн. Бид хамгийн чухлаас нь эхэлж асуудлыг шийдэх бодлого баримталж байна.

-Спортын салбарыг хэрхэн анхаарч ажиллах юм бэ. Эиэ салбар аль ч яаманд харьалагдсаи хоёрдагч болж орхигддог. Тухайлбал, Дакар ралли гэдэг маш ендор ортогтэй олон улсын чанартай уралдаанд манай тамирчид оөрсдоө зардлаа гаргаж оролцож байх жишээтэй?

Биеийн тамир спортын төрөөс хэрэгжүүлэх бодлогыг манай яам хариуцаж ажиллахаар болсны хувьд нэлээд олон ажил зохион байгуулах шаардлагатай байгаа. Тухайлбал, 2016 онд Сан паулогийн олимп болно, 2015 он олимпын өмнөх жил, Манай тамирчдад олимпод орох эрх авах уралдаай, тэмцээнд оролцох шаардлага тулгарч байгаа. Энэ бүхнийг зохион байгуулахаас эхлээд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхээр боловсруулагдсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх гээд хийх ажил их байна.

Таны асуултад дурьдагдсан шиг тухайлсан томоохон тэмцээнүүдэд оролцоход манай баг тамирчдад хүндрэл тулгардаг ч өөрсдөө оролцоод явдаг. Энэ бүхэнд төрийн зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлэхдээ төлөвлөсөн төлөвлөлт, төсөет суулгасны үндсэн дээр олгодог.

Тиймээс төсөвт суугдсан бол дэмжигдээд явах боломжтой. Үүнээс гадна спортын салбарт тулгамдаж буй томоохон асуудал бол спортын холбоодын зөрчлийг шийдвэрлэх. Өнөөдөр манай улсад нэг спортын төрөлд олон холбоод үйл ажиллагаа явуулж байиа. Энэ бүхний ард улстөрчид, бизнесмэнүүд үүрлэчихээд спортыг хувьчлах маягтай шинж тэмдэг илэрч байна.

Энэ нь тамирчдыг талцуулах, хагаралдуулах нөхцөл байдлыг үүсгэж, амжилтаас нь хойш чангааж байна. Гэтэл манай тамчирчид тухайн спортын төрөлдөө амжилт үзүүлж, Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцнаа дуурсгах нэг л зорилготой шүү дээ. ТиЙмээс бид энэ салбарт нэн тэргуүнд гулгамдаж байгаа дээрх асуудлыг цэгцлэхээс ажлаа эхэлсэн,