ИТХ-ын 11 дүгээр хуралдаан хуралдлаа
Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.1 дэх заалтын дагуу дүүргийн 2014 оны төсвийн тодотголын төслийг БЗДүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн 11 дүгээр Хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Ингэхдээ ИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны гишүүд төсвийн тодотголын төслийг хэлэлцэн 11 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан юм. Тус хороо 2014 оны төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын хуулиудын холбогдох заалт, Засгийн газрын “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээ”-ний тухай 2014 оны 147 дугаар тогтоол болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолуудыг удирдлага болгон дараахь асуудалд анхаарлаа хандуулсан байна гэж үзсэн байна.
1. Төсвийн урсгал зардлыг аль болох хязгаарлах
2. Орон тоог нэмэхгүй байх
3. Урсгал зардлыг хэмнэх
4. Үр ашиг байхгүй зардлыг төсөвт тусгахгүй байх
5. Төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг дордуулахгүй байхаар төсвийн зардлыг төлөвлөсөн нь хууль тогтоомжийн хүрээнд үндэслэлтэй төлөвлөсөн байна гэж үзэж байна.